Мэргэжлийн ур чадвартай, хариуцлагатай, тогтвор суурьшилтай ажиллах Ерөнхий нягтлан бодогч ажилд авна.
• Компанийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
• Санхүүгийн болон татварын тайланг хууль, журмын дагуу гаргах
• Орлого, зарлага, авлага, өглөг, бараа материалын бүртгэлд хяналт тавих
• Цалин, НДШ, татварын тооцоололд хяналт тавих
• Санхүүгийн сахилга бат, дотоод хяналтыг сайжруулах
• Удирдлагыг санхүүгийн үнэн зөв мэдээллээр хангах
•Цалин, баланс болон санхүүгийн тайлан гаргах чадвартай
• Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
• Ерөнхий нягтлан бодогчоор 3-аас дээш жил ажилласан туршлагатай
• Санхүүгийн тайлан, татвар, НДШ болон холбогдох тайлагналын мэдлэгтэй
• Санхүүгийн программ болон Excel-ийг сайн эзэмшсэн
• Бараа материал, авлага өглөг, мөнгөн хөрөнгө болон цалингийн тооцоололд хяналт тавих чадвартай
• Удирдлагад санхүүгийн мэдээллийг үнэн зөв, шуурхай тайлагнах чадвартай
• Хариуцлагатай, нягт нямбай, зарчимч
• Багаар ажиллах болон удирдан зохион байгуулах чадвартай
🔹 Ажлын цаг: 09:00–18:00
🔹 Ажлын өдрүүд: Даваа–Бямба
🔹 Байршил: СХД, Толгойт орчим