• Байгууллагын нягтлан бодох бүртгэлийг холбогдох хууль тогтоомж, стандартын дагуу зөв зохион байгуулж, удирдан чиглүүлэх;
• Санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагаа, мөнгөн хөрөнгийн хөдөлгөөнд хяналт тавих;
• Санхүүгийн болон татварын тайлан, мэдээг үнэн зөв, хугацаанд нь боловсруулж, холбогдох байгууллагад хүргүүлэх;
• Үйлдвэрлэлийн өртөг, бараа материалын хөдөлгөөн, үлдэгдэл болон тооллогод хяналт тавих;
• Авлага, өглөгийн бүртгэл, тооцоонд хяналт тавьж, эрсдэлийг бууруулах;
• Цалин хөлс, НДШ, ХХОАТ болон бусад холбогдох тооцоо, тайлагналын зөв зохион байгуулалтыг хангах;
• Компанийн төсөв, санхүүгийн төлөвлөгөө боловсруулахад удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах;
• Санхүүгийн дотоод хяналтыг хэрэгжүүлж, хөрөнгө мөнгөний үр ашигтай, зориулалтын зарцуулалтад хяналт тавих;
• Удирдлагыг компанийн санхүүгийн нөхцөл байдал, орлого, зардал, ашигт ажиллагааны талаар тогтмол мэдээллээр хангаж, шаардлагатай санал, зөвлөмж боловсруулах;
• Нягтлан бодох бүртгэлийн багийн ажлыг удирдан зохион байгуулж, ажилтнуудын ажлын уялдаа холбоог хангах;
• Аудит, татвар болон бусад хяналт шалгалтын байгууллагатай хамтран ажиллаж, шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг бүрдүүлэх.
• Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил, үүнээс ерөнхий нягтлан бодогчоор ажилласан туршлагатай;
• Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний байгууллагын нягтлан бодох бүртгэл хариуцаж ажилласан туршлагатай бол давуу тал болно;
• Санхүүгийн тайлан, татварын тайлан болон холбогдох тайлангуудыг хууль, стандартын дагуу үнэн зөв боловсруулах чадвартай;
• НӨАТ, ХХОАТ, ААНОАТ, НДШ болон татвар, нийгмийн даатгалын тайлагналын талаар сайн мэдлэгтэй;
• Бараа материал, үндсэн хөрөнгө, үйлдвэрлэлийн өртөг болон авлага, өглөгийн бүртгэл хөтлөх, хяналт тавих чадвартай;
• Санхүү, нягтлан бодох бүртгэлийн программ болон Excel-ийн ахисан түвшний мэдлэгтэй;
• Баг удирдан зохион байгуулах, санхүүгийн дотоод хяналт хэрэгжүүлэх чадвартай;
• Хариуцлагатай, нягт нямбай, үнэнч шударга, ёс зүйтэй;
• Ажлын ачаалал даах, асуудал шийдвэрлэх болон удирдлагад санхүүгийн мэдээлэл, зөвлөмжөөр хангах чадвартай.