nito logonito logo
Ажлын байр
НитоФийд
Нито Мэргэжилтнүүд
Байгууллагууд
Ажилд авах
Бүх ажлын зар
Шинэ Гэр Түншлэл ХХК

Шинэ Гэр Түншлэл ХХК

Ерөнхий инженер

Бүтэн цагийнОффис

6,500,000₮ - 7,000,000₮

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг|7 цагийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

Төлөвлөлт, хяналт • Барилгын төслийн ерөнхий төлөвлөгөө, ажлын график, төсөв, хөрөнгө оруулалтыг сар, улирал, жилээр төлөвлөж, биелэлтийг хангах • Барилга угсралтын явц, материалын чанар, ажлын гүйцэтгэлд зураг төсөл, норм, дүрэм, стандартын дагуу хяналт тавих • Талбайн үзлэг шалгалт хийх, гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч байгууллагуудын ажлын уялдааг зохицуулах • Барилгын явцад гарсан асуудлыг шуурхай шийдэж, шалтгааныг тодорхойлон давтагдахаас сэргийлэх • Барьж дууссан барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх, холбогдох бичиг баримтыг бэлтгэх Зардал, худалдан авалт, тайлан • Төслийн зардлын хяналт тавих, тооцоо гаргах • Худалдан авалт, нэхэмжлэх, материалын хүргэлтийг хянах • Гэрээ байгуулах, хэрэгжилтийг хангах • 7 хоног, сар, төслийн хаалтын тайлан гаргаж удирдлагад танилцуулах Багийн удирдлага • Барилга угсралт, ЦБУ, цахилгаан, ХАС, холбоо, авто замын зэрэг инженерүүд болон туслах ажилтнуудын ажлыг удирдах, гүйцэтгэлийг нь үнэлэх • Ажилтнуудын ажлын цагийн хуваарь гаргах, шинэ ажилтныг сургах Аюулгүй байдал • Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, галын аюулаас урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах арга хэмжээг ХАБЭА-н ажилтантай хамтран хэрэгжүүлэх

Шалгуур

• Барилгын инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй • Барилгын салбарт 5-аас доошгүй жил ажилласан, барилгын хяналт болон удирдлагын туршлагатай • Олон мэргэжлийн инженерийг удирдаж байсан • Барилгын норм, дүрэм, стандартыг сайн мэддэг • MS Word, Excel, PowerPoint, Project программыг ахисан түвшинд ашиглах чадвартай • Тайлан, албан бичиг, журам боловсруулах, мэдээлэл дүн шинжилгээ хийх чадвартай • Хариуцлагатай, шийдвэр гаргах чадвартай, ачаалал даадаг, багаар ажиллах чадвартай

Шаардлагатай ур чадвар

Харилцааны чадвар
Манлайлал
Төслийн менежмент

Байгууллагын тухай

Шинэ Гэр Түншлэл ХХК

Шинэ Гэр Түншлэл ХХК

11-50 employees · Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг

Давуу тал

Ажлын байрны сургалт
Өдрийн хоолны хөнгөлөлт

Ерөнхий инженер

Шинэ Гэр Түншлэл ХХК

nito logonito logo

Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ

ТусламжҮйлчилгээний нөхцөлХолбоо барих: 7272-2202

Апп татах

App Store-оос татахGoogle Play-ээс авах

© 2026 Nito. Бүх эрх хамгаалагдсан.