• Үйлдвэрийн барилга байгууламж, тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг нэгдсэн байдлаар удирдах.
• Цахилгаан, дулаан, ус хангамж, агаар сэлгэлт, хөргөлт, уур, шахсан агаар болон бохир усны системийн найдвартай ажиллагааг хангах.
• Урьдчилан сэргийлэх засварын төлөвлөгөө, үзлэгийн хуваарь, техникийн бүртгэл, ашиглалтын зааврыг боловсруулж хэрэгжүүлэх.
• Тоног төхөөрөмжийн эвдрэл, сул зогсолтын шалтгааныг шинжилж, давтан гэмтлийг бууруулах арга хэмжээ авах.
• Шинэ тоног төхөөрөмжийн сонголт, суурилуулалт, туршилт, хүлээн авалт болон ажилтны сургалтыг зохион байгуулах.
• Барилга, угсралт, засварын гүйцэтгэгч болон тоног төхөөрөмж нийлүүлэгчдийн ажлын чанар, хугацаа, техникийн шаардлагын хэрэгжилтийг хянах.
• Засвар үйлчилгээ, сэлбэг, техникийн шинэчлэлийн төсөв болон худалдан авалтын хэрэгцээг төлөвлөж, зардлыг хянах.
• Инженер, механик, цахилгаанчин болон техникийн ажилтнуудын ажлыг зохион байгуулж, ур чадварыг хөгжүүлэх.
• Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагыг техникийн ашиглалт, засварын ажилд мөрдүүлэх.
• Эрчим хүч, усны хэрэглээ болон тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах төслүүдийг санаачилж хэрэгжүүлэх.
• Механик, цахилгаан, мехатроник, үйлдвэрлэлийн инженерчлэл эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
• Үйлдвэрийн инженер, техникийн чиглэлээр 5-аас дээш жил, баг удирдсан 3-аас дээш жилийн туршлагатай
• Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон инженерийн дэд бүтцийн ашиглалт, засвар үйлчилгээг удирдаж байсан.
• Техникийн зураг, схем, тоног төхөөрөмжийн баримт бичиг уншиж, шийдэл боловсруулах чадвартай.
• Төлөвлөгөөт засварын тогтолцоо, сэлбэгийн нөөц, засварын төсөв удирдах чадвартай.
• Эвдрэлийн үндсэн шалтгааныг тодорхойлж, бодит сайжруулалт хийсэн туршлагатай.
• Гүйцэтгэгч, нийлүүлэгч болон үйлдвэрийн бусад албатай хамтран ажиллах, шаардлага тавьж хэрэгжүүлэх чадвартай.
• Өдрийн хоол
• Уян хатан ажлын цаг
• Үндсэн цалин+Урамшуулал цалин
• Удаан жилийн нэмэгдэл
• CV болон өмнөх ажилдаа хэрэгжүүлсэн техникийн сайжруулалтын 2–3 жишээг үр дүнгийн хамт ирүүлнэ үү.