ГРУППИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ХҮНИЙ НӨӨЦ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ (Яармагт оффистой)
Бүтэн цагийн
8,000,000₮ - 9,000,000₮
Гүйцэтгэх үүрэг
Группийн хэмжээнд бизнесийн өдөр тутмын үйл ажиллагааны уялдаа, гүйцэтгэл, хүний нөөцийн бодлого, зохион байгуулалтын үр ашгийг хангаж, охин компаниудын удирдлагатай хамтран нэгдсэн стандарт, сахилга бат, бүтээмжийг дээшлүүлэх.
Группийн охин, хараат компаниудын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулж, гүйцэтгэлд хяналт тавих;
• Компанийн үйл ажиллагааны төлөвлөгөө, KPI, тайлагнал, удирдлагын хяналтын тогтолцоог хэрэгжүүлэх;
• Группийн бодлого, журам, стандартын хэрэгжилтийг компаниудын түвшинд хангах;
• Үйл ажиллагааны процесс, бүтэц, эрх үүргийн хуваарилалтыг оновчлох, бүтээмжийг нэмэгдүүлэх;
• Охин компаниудын захирлууд болон функционал удирдлагуудтай хамтран тулгамдсан асуудлыг шийдвэрлэх;
• Группийн хүний нөөцийн стратеги, бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийг удирдах;
• Удирдах ажилтан болон түлхүүр албан тушаалын сонгон шалгаруулалт, залгамж халаа, авьяас чадварын удирдлагыг хэрэгжүүлэх;
• Гүйцэтгэлийн удирдлага, KPI, цалин урамшуулал, сургалт хөгжил, карьер болон succession тогтолцоог хөгжүүлэх;
• Хөдөлмөрийн харилцаа, хүний нөөцийн эрсдэл, сахилга хариуцлага, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
• Хүний нөөц болон үйл ажиллагааны дата, тайлан, судалгаанд үндэслэн удирдлагын шийдвэр гаргалтыг дэмжих;
• Шинэ төсөл, үйлдвэр, бизнесийн үйл ажиллагааны бүтэц, орон тоо, хүний нөөцийн төлөвлөлтийг боловсруулах;
• Группийн хэмжээнд өөрчлөлтийн менежмент, дижитал шилжилт, AI болон автоматжуулалтын шийдлийг бизнес процесс, HR үйл ажиллагаанд нэвтрүүлэх;
• Удирдлагын зөвлөл, ТУЗ-д шаардлагатай үйл ажиллагаа болон хүний нөөцийн тайлан, танилцуулга, шийдвэрийн төсөл боловсруулах.
Шалгуур
• Бизнесийн удирдлага, хүний нөөц, эдийн засаг, санхүү, инженер эсхүл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Томоохон байгууллага, групп компанид удирдах түвшинд 5-аас доошгүй жил, үүнээс захирал, газрын захирал, функционал удирдлагын түвшинд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
• Үйл ажиллагааны удирдлага, хүний нөөц, байгууллагын хөгжил, гүйцэтгэлийн удирдлагын чиглэлээр бодит туршлагатай;
• Олон салбар, олон компанийн үйл ажиллагааг зэрэг удирдан зохицуулах чадвартай;
• KPI, процессын удирдлага, төсөв, бүтэц орон тоо, workforce planning чиглэлээр ажилласан туршлагатай;
• Хөдөлмөрийн тухай хууль болон хүний нөөцийн үндсэн процессын сайн мэдлэгтэй;
• Дүн шинжилгээ хийх, асуудлыг системтэй задлах, шийдвэр гаргах өндөр чадвартай;
• Удирдах ажилтнуудтай нөлөөллийн түвшинд ажиллах, шаардлага тавих, хэрэгжилтийг хангуулах чадвартай;
• Өөрчлөлт, шинэчлэлийг удирдах, шинэ систем, технологи нэвтрүүлэх сонирхол, чадамжтай;
• Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
Бид танд санал болгоно
• Группийн хэмжээнд бодлого, үйл ажиллагаа, хүний нөөцийн тогтолцоонд бодит нөлөө үзүүлэх боломж;
• Томоохон үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, үйлчилгээний бизнесүүдтэй зэрэг ажиллах өргөн хүрээний туршлага;
• Шийдвэр гаргалтад шууд оролцох, удирдлагын түвшний өсөлтийн орчин;
• Гүйцэтгэлд суурилсан өрсөлдөхүйц цалин, урамшуулал;
• Дижитал шилжилт, AI, автоматжуулалтыг бодитоор хэрэгжүүлэх боломж.
Шаардлагатай ур чадвар
Шийдвэр гаргах
Дасан зохицох
Өөрчлөлтийн удирдлага
Удирдах, зохион байгуулах
Сургалт, хөгжлийн менежмент
Цалин хөлс, урамшууллын менежмент
Хүний нөөцийн удирдлага
Хүний нөөцийн бодлого боловсруулах
Хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх
Хүний нөөцийн стратеги боловсруулах
Хүний нөөцийн менежмент
Үйл ажиллагааны менежмент
Байгууллагын бодлого төлөвлөлт
Гүйцэтгэлийн үнэлгээний систем
Бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт
Талентын менежмент
Ур Чадварын Үнэлгээ
Шаардлагатай хэлний мэдлэг
Англи хэл
Intermediate
Байгууллагын тухай

Ньюпрогресс Групп ХХК
Худалдаа, борлуулалт · 3 дагагч · 501-1000 employees · Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
Давуу тал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Унааны хөнгөлөлт
Гар утасны төлбөр
Уян хатан цагийн хуваарь
Сонирхлын клуб
Өдрийн хоолны хөнгөлөлт
Компанийн бэлэг
Тав тухтай ажлын орчин
Өглөөний цай
Амттан, уух зүйлс
Ажилд орох үеийн бэлэг
Зогсоолын хангамж
Ажилтны автобус, унаа
Жилийн гүйцэтгэлийн урамшуулал
Сарын гүйцэтгэлийн урамшуулал