1. Стратеги, бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлага – Компанийн дунд болон урт хугацааны стратеги, жилийн бизнес төлөвлөгөө, төсөв, гүйцэтгэлийн зорилтыг боловсруулж, хэрэгжилтийг удирдах.
2. Үйл ажиллагааны нэгдсэн удирдлага – Катерингийн үйлчилгээ, кемп, бэлдцийн үйлдвэрлэл болон дэмжих нэгжүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулж, үйлчилгээний чанар, хүнсний аюулгүй байдал, гэрээний хэрэгжилтийг хангах.
3. Санхүү, зардал, ашигт ажиллагааны удирдлага – Орлого, зардал, ашиг, мөнгөн урсгал, төсвийн гүйцэтгэлийг хянаж, үйлдвэрлэлийн өртөг, хорогдол, хаягдлыг бууруулан ашигт ажиллагааг нэмэгдүүлэх.
4. Борлуулалт, бизнес хөгжил, харилцагчийн удирдлага – Шинэ зах зээл, захиалагч, бизнесийн боломжийг тодорхойлж, тендер, үнийн санал, гэрээ хэлэлцээрийг удирдан, стратегийн харилцагчийн харилцааг хөгжүүлэх.
5. Бодлого, дотоод хяналт, эрсдэлийн удирдлага – Компанийн бодлого, дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж, шийдвэр гаргалт, дотоод хяналт, тайлагнал болон үйл ажиллагааны эрсдэлийг удирдах.
6. Хүний нөөц, багийн гүйцэтгэлийн удирдлага – Нэгжийн удирдлагуудад хэмжигдэхүйц зорилт тогтоож, гүйцэтгэлийг үнэлэх, үйл ажиллагааны үр дүнг эрх бүхий удирдлагад тайлагнаж, сайжруулах санал боловсруулах.
· Катеринг, нийтийн хоол, хүнсний үйлдвэрлэлийн салбарт 8-аас доошгүй жил, үүнээс удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай.
· Олон байршилтай катеринг, кемпийн хоол үйлдвэрлэл эсвэл бэлдцийн үйлдвэрийн үйл ажиллагаа удирдаж байсан.
· Бизнес төлөвлөгөө, төсөв, борлуулалт, ашигт ажиллагаа, зардлын удирдлагын туршлагатай.
· Үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдүүлэх, өртөг болон хаягдал бууруулах чиглэлээр бодит үр дүн гаргасан.
· Томоохон захиалагчтай гэрээ хэлэлцээр хийх, гэрээний хэрэгжилт удирдах чадвартай.
• Бонус
• Автомашины хангамж