Ажлын байрны зорилго: Шинээр байгуулагдаж буй үнэт цаасны компанийн стратегийн төлөвлөлт, өдөр тутмын үйл ажиллагаа, брокер дилер, андеррайтинг болон хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээг олон улсын болон дотоодын стандартад нийцүүлэн удирдан зохион байгуулж, компанийг зах зээлд амжилттай байршуулан, тогтвортой өсөлт ашигт ажиллагааг хангах.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
• Компанийн урт болон богино хугацааны бизнес төлөвлөгөө, стратеги, төсвийг боловсруулж хэрэгжүүлэх, зах зээлийн судалгаа хийж бизнес хөгжүүлэлтийн шинэ чиглэлүүдийг тодорхойлох.
• Брокер, дилер, андеррайтинг, корпорацийн санхүү болон хөрөнгө оруулалтын багцын удирдлагын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах.
• Томоохон үйлчлүүлэгч, институцийн болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай харилцаа тогтоож, хамтран ажиллах.
• Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж болон бусад зохицуулагч байгууллагуудтай харилцах, үнэт цаасны зах зээлийн хууль тогтоомж, номинал дансны бүртгэл тайлагнал, дотоод хяналтын хэрэгжилтийг бүрэн хангуулах.
• Компанийн мөнгөн хөрөнгө, капиталыг зөв зохистой, үр ашигтай удирдаж, орлого, ашгийн зорилго, KPI үзүүлэлтүүдийг хангуулж Хувьцаа эзэмшигчид тайлагнах.
• Мэргэжлийн өндөр ур чадвартай баг хамт олныг бүрдүүлэх, сургаж чадавхжуулах, байгууллагын соёлыг төлөвшүүлэх.
• 30–45 насны, эрэгтэй.
• Банк, Санхүү, Эдийн засаг, Хөрөнгийн удирдлага эсвэл Бизнесийн удирдлагын чиглэлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
• Хөрөнгө оруулалт, үнэт цаас, банк, хөрөнгийн удирдлага эсвэл корпорацийн санхүүгийн салбарт 7-аас доошгүй жил ажилласан, үүнээс 3-оос доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан туршлагатай.
•
• Компанийн үнэлгээ, IPO/бонд гаргах, нэгдэх нийлэх, due diligence болон багцын удирдлага, эрсдэлийн шинжилгээний мэдлэгтэй.
• Монголын болон олон улсын хөрөнгийн зах зээлийн бүтэц, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, СЗХ, МХБ-ийн журам, СТОУС (IFRS)-ын мэдлэгтэй.
• Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрхтэй (СЗХ-ны эрх) эсвэл CFA, ACCA, CPA зэрэгтэй бол давуу тал болно.
• MS Office-ийн программуудын мэргэжлийн түвшний мэдлэгтэй; Bloomberg, Refinitiv, Interactive Brokers зэрэг арилжааны болон мэдээллийн системүүдийн мэдлэгтэй бол давуу тал.
• Англи хэлний мэдлэгтэй
• Стратегийн алсын хараатай, оновчтой шийдвэр гаргах, хэлэлцээр хийх өндөр ур чадвартай, хариуцлагатай, мэргэжлийн өндөр ёс зүйтэй.
Байгууллагаас санал болгож буй зүйлс:
v Өрсөлдөхүйц цалин хөлс: Зах зээлийн жишигт нийцсэн үндсэн цалин
v Менежментийн багийн нэмэгдэл цалин, үр дүнгийн урамшуулал.
v Байгууллагын нэгдсэн эрүүл мэндийн 60сая төгрөгийн хамгаалалтын даатгал болон жил бүрийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах боломж.
v Жилд 1 удаа гадаад улсад аялах урамшууллын хөтөлбөр.
v Өдрийн хоол
v Эрч хүчтэй, эвсэг хамт олон, тав тухтай ажлын орчин.