• Англи хэлний сургалтын төвийг үйл ажиллагааг гэрээ, стандарт болон хууль эрх зүйн шаардлагад нийцүүлэн удирдах;
• Компанийн стратеги, салбарын сүлжээ өргөтгөл, үйлчилгээний багц, үнэ болон өсөлтийн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх;
• Сургалтын төвийн салбар, логистикийн өдөр тутмын үйл ажиллагаа, хүчин чадал, боловсролын үйлчилгээний чанар, бүтээмжийг удирдах;
• Шинэ төсөл хэрэгжүүлэх, салбар, хүлээн авах цэгийн байршил, хөрөнгө оруулалтын өгөөжийг үнэлж, нээлтийн бэлтгэл, хэрэгжилтийг удирдах;
• Компанийн орлого, ашигт ажиллагаа, мөнгөн урсгал, төсөв, хөрөнгө оруулалт болон зардлын гүйцэтгэлийг хариуцах;
• B2C болон B2B борлуулалтыг хөгжүүлж, шинэ хэрэглэгч, байгууллагын харилцагч татах, борлуулалтын сувгийг өргөжүүлэх;
• Хэрэглэгчийн үйлчилгээ, гомдол шийдвэрлэлт, чанарын стандарт болон франчайзын брэндийн шаардлагын хэрэгжилтийг хангах;
• Ажиллах хүч, ээлж, бүтээмж, сургалт, гүйцэтгэлийн удирдлагыг зохион байгуулах;
• iSAM, Eschjool, Zoho хэрэглэгчийн үйлчилгээ удирдлагын дижитал системийн нэвтрүүлэлт, уялдаа холбоог удирдах;
• AI болон өгөгдлийн шинжилгээ ашиглан эрэлт, ажиллах хүчний хэрэгцээ, борлуулалт, үйлчилгээний чанар болон гомдлыг шинжилэх;
• Хууль, татвар, гэрээ болон үйл ажиллагааны эрсдэлийг тогтмол хянах;
• ТУЗ / хувьцаа эзэмшигчдэд компанийн гүйцэтгэл, санхүү, эрсдэл болон шийдвэр шаардлагатай асуудлаар тогтмол тайлагнах.
• Бизнесийн удирдлага, хүний нөөцийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэйв
• Компаниин орлого, зардал, ашигт ажиллагаа, мөнгөн урсгал болон хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг удирдах чадвартай;
• Салбарын сүлжээ хөгжүүлэх, шинэ салбар / үйлдвэр нээх болон төслийн хэрэгжилтийг удирдах чадвартай;
• Үйл ажиллагааны стандарт, процесс, бүтээмж, үйлчилгээний чанарыг системтэй удирдах чадвартай;
• B2B болон B2C борлуулалт, харилцагчийн хөгжил, хэлэлцээр хийх өндөр ур чадвартай;
• Хөрөнгө оруулалтын өгөөж, байршил, төсөв болон бизнесийн боломжид дүн шинжилгээ хийж шийдвэр гаргах чадвартай;
• Баг удирдах, ажилтны гүйцэтгэлийг чиглүүлэх, байгууллагын олон нэгжийн уялдаа холбоог хангах чадвартай;
• Өгөгдөлд тулгуурлан асуудлын үндсэн шалтгааныг тодорхойлж, шийдэл гаргах аналитик болон шүүмжлэлт сэтгэлгээтэй;
• AI, дижитал систем болон автоматжуулалтын хэрэгслийг бизнесийн үйл ажиллагаа, тайлан шинжилгээ, бүтээмж сайжруулахад чадвартай;
• Хариуцлага өндөртэй, үр дүнд төвлөрсөн, бие даан шийдвэр гаргах болон өөрчлөлтийг манлайлах чадвартай.
Англи хэлний мэдлэгтэй байх нь давуу тал боно.