Гүйцэтгэх Захирал /Дельта Авто Сервис Ххк/
Бүтэн цагийн
7,000,000₮ - 7,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
· Авто сервисийн өдөр тутмын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, бизнесийн зорилго, төлөвлөгөө, гүйцэтгэлийг удирдах;
· Авто засвар үйлчилгээний чанар, стандарт, технологийн мөрдөлт, хэрэглэгчийн сэтгэл ханамжид хяналт тавих;
· Борлуулалт, орлого, зардал, ашигт ажиллагааг удирдаж, санхүүгийн үр ашгийг нэмэгдүүлэх;
· Сервисийн үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл болон нэмэлт үйлчилгээний борлуулалт, орлогыг нэмэгдүүлэх бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх;
· Ажилтнуудын бүтэц, орон тоо, гүйцэтгэл, урамшууллын тогтолцоог удирдан зохион байгуулах;
· Үйл ажиллагааны төсөв, хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн хэрэгцээ болон худалдан авалтын шийдвэрт хяналт тавих;
· Үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүдийг (KPI) тодорхойлж, тайлан, гүйцэтгэлд тогтмол дүн шинжилгээ хийх;
· Хэрэглэгч, нийлүүлэгч болон стратегийн түншүүдтэй харилцах, байгууллагын нэр хүнд, бизнесийн харилцааг хөгжүүлэх;
· Авто сервисийн үйл ажиллагааг өргөжүүлэх, шинэ үйлчилгээ нэвтрүүлэх, урт хугацааны хөгжлийн стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх;
· Компанийн дотоод журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон холбогдох хууль, стандартын хэрэгжилтийг хангах.
Шалгуур
· Бизнесийн удирдлага, менежмент, инженерчлэл, автомашины чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролтой;
· Авто сервис, авто засвар үйлчилгээ, автомашины худалдаа эсвэл холбогдох салбарт 5-аас дээш жил ажилласан туршлагатай;
· Удирдах албан тушаалд 3-аас дээш жил ажилласан туршлагатай;
· Авто сервисийн үйл ажиллагаа, засвар үйлчилгээний процесс, сэлбэгийн зохион байгуулалтын талаар сайн ойлголттой;
· Борлуулалт, санхүү, төсөв, ашигт ажиллагаа болон KPI удирдлагын туршлагатай;
· Томоохон багийг удирдах, зорилго тодорхойлох, гүйцэтгэлд хяналт тавих чадвартай;
· Стратегийн болон үйл ажиллагааны түвшинд шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх чадвартай;
· Хэрэглэгчийн үйлчилгээ, чанарын стандарт, бизнесийн хөгжлийн чиглэлээр мэдлэгтэй;
· Хариуцлагатай, манлайлах чадвартай, санаачилгатай, үр дүнд чиглэсэн;
· Компьютерийн хэрэглээний программууд болон тайлан, дүн шинжилгээний хэрэгслүүд дээр ажиллах чадвартай.
· Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй.
Нэмэлт мэдээлэл
Гүйцэтгэлийн урамшуулалтай
Шаардлагатай ур чадвар
Шийдвэр гаргах
Харилцааны чадвар
Удирдах, зохион байгуулах
Хэлэлцээр хийх
Стратегийн манлайлал
Бизнесийн стратеги боловсруулах
Зах зээлийн судалгаа
Үйл ажиллагааны менежмент
Байгууллагын бодлого төлөвлөлт
Гүйцэтгэлийн үнэлгээний систем
Удирдах баг


Дельта Дельта
HR
Байгууллагын тухай
Давуу тал
Шүдний эмчилгээний даатгал
Нүдний эмчилгээний даатгал
Амь насны даатгал
Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Гар утасны төлбөр
Шатахууны дэмжлэг
Эцэг, эхийн чөлөө
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Өдрийн хоолны хөнгөлөлт
Компанийн амралт, аялал
Сарын гүйцэтгэлийн урамшуулал
