Гүйцэтгэх Захирал/Охин Компани/
Бүтэн цагийн
5,000,000₮ - 5,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Компанийн урт дунд богино хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах, зорилгод хүрэх, бизнесийг өргөжүүлэх, тэлэх, хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх;
• Хариуцсан алба нэгжийн удирдлага ажилтнуудыг мэргэжлийн удирдлагаар хангах, компанийн санхүү, хүний нөөц, үйл ажиллагааны хяналтыг хэрэгжүүлэх, компанийн үр ашгийг нэмэгдүүлэх, ашигт ажиллагааг хангах;
• Гадаад дотоод хамран ажилладаг харилцагч нартай уулзалт хийх, гэрээ хэлэлцээр хийх;
• Зах зээлийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэх, борлуулалтын суваг, компанийн нөөцөд үндэслэн төлөвлөлт гүйцэтгэлийн дүн шинжилгээнд үндэслэн хурдан хугацаанд зохих сайжруулалтад чиглэсэн оновчтой шийдвэрүүдийг гаргаж хэрэгжүүлэх;
• Группийн удирдлагуудад ажлын төлөвлөгөө гүйцэтгэлийг тогтмол тайлагнаж санал шийдлийг хэлэлэж ажиллах;
Шалгуур
Ерөнхий шаардлага:
• Бизнесийн удирдлага, санхүүгийн удирдлага, барилгын инженрийн удирдлага, зураг төсөл хөгжүүлэлтийн удирдлага чиглэлээр Гадаад болон дотоодын их сургууль төгссөн;
• Тухайн чиглэлээр удирдлагын түвшинд 8-с дээш жил ажилласан туршлагатай;
• Дунд болон урт хугацааны бизнесийн стратеги, өсөлтийг боловсруулж амжилттай хэрэгжүүлж үр дүнд хүрч байсан туршлага, чадвартай;
• Баг хамт олныг удирдах, удирдлагын манлайлалын ур чадвартай, гүйцэтгэлд суурилсан удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх чадвартай;
• Өрсөлдөх чадвар сайтай, оновчтой шийдвэр гаргах, хурдан хугацаанд асуудлыг шийдвэрлэж нөхцөл байдлыг үнэлэх чадвартай;
• Цагийн менежемент сайтай байх, гэрээ хэлэлцээр хийх, хамтран ажиллах чадвартай байх;
Тусгай шаардлага:
• Барилгын дараах ашиглалт үйлчилгээний үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан туршлагатай байх
• Барилгын зураг төсөл барилга бүтээцийн чиглэлээр үйл ажиллагаа хариуцан ажиллаж байсан, энэ талын өргөн мэдлэгтэй байх
• Худалдаа, үйлчилгээний салбар чиглэлээр үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан туршлагатай байх
• Банк, ББСБ-ийн салбар чиглэлээр үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан туршлагатай байх
Нэмэлт мэдээлэл
"Гурван Бухат Групп" ХХК нь 2009 онд эрчим хүч болон барилга угсралтын чиглэлээр бүтээн байгуулалт, салбарын хөгжилд шинэ техник технологи нэвтрүүлэн, чанартай, өрсөлдөхүйц бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, угсралт суурилуулалтын ажлуудыг олон улсын стандартад нийцүүлэн гүйцэтгэсээр ирсэн билээ.
Сүүлийн жилүүдэд гэр хорооллын дахин төлөвлөлт болон орон сууцны хотхоны төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд зуурмагийн болон цонх салхивчны үйлдвэрүүд бүхий 8 охин компанитайгаар үйл ажиллагаагаа оргөжүүлэн тэлсээр байгаа салбартаа тэргүүлэгч групп компани юм.
"Гурван Бухат Групп" ХХК нь Засаглал менежментийн өөрчлөлтийг хийж бүтэц орон тоог тэлснээр охин компаниуддаа хамтран ажиллах удирдлага хайж байгаа тул манай багт нэгдэн хамтран ажиллах таныг бид хайж байна.
Бид ББСБ-ын чиглэлд, барилга зураг төсөл хөгжүүлэлтийн чиглэлд, барилгын дараах ашиглалт үйлчилгээний чиглэлэд, худалдаа борлуулалтын чиглэлд гэсэн 4 чиглэлд Гүйцэтгэх захирлын ажлын байрыг санал болгож байна.
Шаардлагатай ур чадвар
Манлайлал ба удирдлага
Шийдвэр гаргах
Өөрчлөлтийн удирдлага
Харилцааны чадвар
Оролцогч талуудын менежмент
Байгууллагын тухай
Давуу тал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Жилийн эцсийн урамшуулал
Орон сууцны дэмжлэг
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Эцэг, эхийн чөлөө
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Сонирхлын клуб
Ахмад настны асаргааны дэмжлэг
Гашуудлын чөлөө, тэтгэмж
Өдрийн хоолны хөнгөлөлт
Чөлөөт хувцаслалт
Компанийн амралт, аялал
Компанийн бэлэг
Тав тухтай ажлын орчин
Амттан, уух зүйлс
Зогсоолын хангамж
