Гүйцэтгэх Захирал /Үйл Ажиллагаа/
Бүтэн цагийн
5,000,000₮ - 5,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Кофе шопын өдөр тутмын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, борлуулалт, үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх.
• Байгууллагын захиргаа, аж ахуйн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, оффисын хэвийн үйл ажиллагаа, үйлчилгээ, засвар ашиглалт болон хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах.
• Санхүү, төсөв, зардал болон бараа материалын зарцуулалтад хяналт тавьж, орлого, зардлын үр ашгийг сайжруулах, үйл ажиллагааны зардлыг оновчтой удирдах.
• Байгууллагын бизнесийн үйл ажиллагааг хөгжүүлэх, шинэ боломжийг эрэлхийлэх, стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлж, үр дүнг удирдлагад тайлагнан ажиллах.
Шалгуур
• Бизнесийн удирдлага, менежмент, маркетинг, санхүү, үйлчилгээний менежмент болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш боловсролтой;
• Удирдах албан тушаалд 5-аас дээш жил ажилласан туршлагатай;
• Захиргаа, аж ахуй, кофе шопын үйл ажиллагааг зохион байгуулах чадвартай;
• Багаар ажиллах, ажилтнуудыг удирдан чиглүүлэх, манлайлах чадвартай;
Нэмэлт мэдээлэл
Нэмэлт мэдээлэл
"Гурван Бухат Групп" ХХК нь 2009 онд эрчим хүч болон барилга угсралтын чиглэлээр бүтээн байгуулалт, салбарын хөгжилд шинэ техник технологи нэвтрүүлэн, чанартай, өрсөлдөхүйц бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, угсралт суурилуулалтын ажлуудыг олон улсын стандартад нийцүүлэн гүйцэтгэсээр ирсэн билээ.
Сүүлийн жилүүдэд гэр хорооллын дахин төлөвлөлт болон орон сууцны хотхоны төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд зуурмагийн болон цонх салхивчны үйлдвэрүүд бүхий 8 охин компанитайгаар үйл ажиллагаагаа оргөжүүлэн тэлсээр байгаа салбартаа тэргүүлэгч групп компани юм.
Мөн ажилчдын одрийн хоолтой, найрсаг хамт олон таныг хүлээж байна.
Шаардлагатай ур чадвар
Багаар ажиллах
Үйлчлүүлэгчийн менежмент
Манлайлал
Зохион байгуулах ур чадвар
Харилцагчийн үйлчилгээ
Үйл ажиллагааны менежмент
Байгууллагын тухай
Давуу тал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Жилийн эцсийн урамшуулал
Орон сууцны дэмжлэг
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Эцэг, эхийн чөлөө
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Сонирхлын клуб
Ахмад настны асаргааны дэмжлэг
Гашуудлын чөлөө, тэтгэмж
Өдрийн хоолны хөнгөлөлт
Чөлөөт хувцаслалт
Компанийн амралт, аялал
Компанийн бэлэг
Тав тухтай ажлын орчин
Амттан, уух зүйлс
Зогсоолын хангамж
