1. ХАБЭА-н удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэн үйлдвэрлэлийн осол хурц хордлогоос сэргийлэх, эрүүл аюулгүй ажиллах орчныг бүрдүүлэх;
2. МУ-д мөрдөгдөх ХАБЭА-н буй хууль, дүрэм, журам мөн шинээр гарч байгаа хуулийн зохицуулалтуудыг судалж, шаардлагыг компанийн үйл ажиллагаанд нийцүүлэн биелүүлж ажиллах;
3. Үйлдвэрлэл, үйлчилгээний бүх нэгж, хэсэг, салбарын ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, заавар, журмын биелэлтэд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах;
4. Орон нутгаас ажилтан сонгон шалгаруулж авхад төв оффисын Хүний нөөцөд дэмжлэг үзүүлж ажиллах
5. Нийт ажилтнуудад ХАБЭА-н сургалт зохион байгуулах;
6. Бусад ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргийг хийж гүйцэтгэх;
1. ХАБЭА-н сургалтад хамрагдсан, сертификаттай байх;
2. Эрсдэлийн үнэлгээ хийх чадвартай, хөдөлмөрийн аюулгүй байдлын болон холбогдох хууль эрх зүйн талаар мэдлэгтэй;
3. Сургалт зохион байгуулах, тайлбарлан таниулах, заавар зөвлөгөө өгөх чадвар сайтай байх;
4. Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай байх;
5. Багаар болон бие даан ажиллах чадвартай, нямбай, хувийн зохион байгуулалт сайтай, асуудлыг шийдвэрлэх чадвартай байх;
Налайхад ажиллах боломжтой байх.