• Баяжуулах үйлдвэрийн болон уурхайн ажилтнуудын аюулгүй ажиллагаа, эрсдэлийн сургалтын хэрэгцээг тодорхойлж, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, гарын авлага, зааварчилгаа, үнэлгээний материал боловсруулах, шинэчлэх;
• Бутлалт, нунтаглалт, гравитаци, флотаци, уусгалт, сорбци, шүүлт, өтгөрүүлэлт, хаягдлын аж ахуй зэрэг дамжлагын орчинд аюулгүй ажиллагаа, технологийн горим ба тоног төхөөрөмжийн зөв ашиглалтын онол-практик сургалт, дадлага зохион байгуулах;
• Өндөр эрсдэлтэй ажлын (LOTO, химийн бодис, цианид, өндөр ба хязгаарлагдмал орчин, өргөх ажиллагаа) эрсдэлийн үнэлгээ, ажлын зөвшөөрөл, урьдчилан сэргийлэх сургалт явуулж, аюулгүй ажиллагааны дадал зуршил, соёлыг хэвшүүлэх;
• Ажилтнуудын мэдлэг, практик ур чадвар, аюулгүй ажиллагааны дадлыг үнэлэн баталгаажуулах, ур чадварын матриц болон сургалтын бүртгэл хөтлөх;
• Ажлын байрны ажиглалт, үзлэг хийх, осол, дөхсөн тохиолдол, технологийн зөрчлийн шалтгаан судлахад оролцох, аюултай нөхцөл илэрвэл сургалт/үйл ажиллагааг зогсоож мэдэгдэх;
• Сургалтын үр дүн, үр нөлөөнд дүн шинжилгээ хийж хөтөлбөр, арга зүйг сайжруулах, ажлын байрны дадлагажуулагчдыг хөгжүүлэх, шинэ тоног төхөөрөмж/горимын өөрчлөлтийн сургалт зохион байгуулах.
• Ашигт малтмалын баяжуулалт, баяжуулалтын технологи, хими технологи, металлурги, ХАБЭА эсвэл холбогдох инженер, техникийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
• Баяжуулах үйлдвэрийн аюулгүй ажиллагаа, эрсдэлийн үнэлгээ, өндөр эрсдэлтэй ажлын (LOTO, химийн бодис, цианид, өндөр, хязгаарлагдмал орчин) аюулгүй ажиллагаа болон насанд хүрэгчдэд заах арга зүй, сургагчийн сургалтад хамрагдсан, гэрчилгээтэй.
• Баяжуулах үйлдвэрийн үндсэн дамжлага (бутлалт, нунтаглалт, гравитаци, флотаци, уусгалт, сорбци, өтгөрүүлэлт, шүүлт, хаягдлын аж ахуй) болон тоног төхөөрөмжийн онцлог, технологийн горим, хэвийн бус нөхцөлийн эрсдэлийг таних мэдлэгтэй;
• Өндөр эрсдэлтэй ажлын аюулгүй ажиллагаа (LOTO, химийн урвалж, цианид, хүчил/шүлт, хорт хий, өндөр ба хязгаарлагдмал орчин, өргөх ажиллагаа), ажлын зөвшөөрөл ба эрсдэлийн үнэлгээ хийх чадвартай;
• Сургалтын хэрэгцээ тодорхойлох, хөтөлбөр, гарын авлага, үнэлгээний материал боловсруулах, танхим болон ажлын байрны онол-практикийн сургалт, дадлага, үнэлгээ зохион байгуулах чадвартай;
• ХАБЭА болон уул уурхай/үйлдвэрлэлийн холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын өргөн мэдлэгтэй;
• MS Office (Word, Excel, PowerPoint, Outlook) болон ERP/хяналтын систем ашиглах чадвартай; техникийн англи хэлээр заавар, гарын авлага уншиж ойлгох дундаас дээш мэдлэгтэй.
• 14/14 ростероор ажиллах боломжтой байх
• KPI урамшуулал олгогдоно.
Алтгана ресурс ХХК-д ажил горилох хүсэлт гаргасан танд баярлалаа. Бид зөвхөн дараагийн шатны шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.