Хабэа-Ын Ахлах Менежер /Хятад Хэлтэй/

Түр ажил

5,000,000₮ - 5,500,000₮

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг31 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

Компанийн уурхайн үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн аюулгүй байдал болон байгаль орчны хууль тогтоомж, стандарт, компанийн бодлого, журмын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах, эрсдэлийг бууруулах, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах, ХАБЭАБО-ны тогтолцоог тасралтгүй сайжруулах. • Компанийн ХАБЭАБО-ны бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтийг удирдан зохион байгуулах; • Уурхайн үйл ажиллагаанд ХАБЭАБО-ны хууль, дүрэм, стандартын хэрэгжилтэд хяналт тавих; • Үйлдвэрлэлийн аюул, эрсдэлийг тодорхойлж, үнэлэх, бууруулах арга хэмжээний хэрэгжилтийг хянах; • Уулын ажил, хүнд машин механизм, тээвэр, тэсэлгээ, цахилгаан зэрэг өндөр эрсдэлтэй ажлын аюулгүй ажиллагааг удирдан хянах; • Үйлдвэрлэлийн осол, осолд дөхсөн тохиолдлыг судлан, шалтгааныг тогтоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах; • ХАБЭАБО-ны сургалт, үзлэг шалгалт, аудит, зөрчлийн арилгалт болон онцгой байдлын бэлэн байдлыг зохион байгуулах; • Байгаль орчны менежмент, хог хаягдал, тоосжилт, ус, хөрс, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд хяналт тавих; • ХАБЭАБО-ны хэлтсийн ажилтнуудыг удирдах, компанийн удирдлагад тайлагнах, шаардлагатай үед аюултай ажлыг зогсоох арга хэмжээ авах.

Шалгуур

• Бакалавр болон түүнээс дээш боловсролтой; • ХАБЭА, уул уурхай, байгаль орчин болон холбогдох мэргэжилтэй; • Уул уурхайн салбарт ХАБЭАБО-ны чиглэлээр 5-аас дээш жил, удирдах албан тушаалд 2-оос дээш жил ажилласан туршлагатай; • ХАБЭА болон байгаль орчны холбогдох хууль, дүрэм, стандартын мэдлэгтэй; • Уурхайн үйлдвэрлэлийн эрсдэлийг үнэлэх, хяналт тавих, осол зөрчлийг судлах чадвартай; • ХАБЭАБО-ны багийг удирдах, зохион байгуулах, шийдвэр гаргах чадвартай; • Хятад хэлээр мэргэжлийн түвшинд харилцах, бичиг баримт боловсруулах чадвартай; • MS Office программ дээр ажиллах чадвартай; • Хариуцлагатай, зарчимч, манлайлах чадвартай; • 45 хүртэлх насны, Монгол Улсын уурхайн талбайд ростероор/байнгын байрлан ажиллах боломжтой.

Шаардлагатай ур чадвар

Шийдвэр гаргах
Цагийн менежмент
Харилцааны чадвар
ХАБЭА менежмент