Үс засалт, тайралт, өнгө гаргалт, будаг, бүх төрлийн хими г.м............олон талын үйлчилгээнд суралцах
Үйлчлүүлэгчдэд чанартай, соёлтой үйлчилгээ үзүүлэх
Салоны үйлчилгээний стандарт, эрүүл ахуйн шаардлагыг мөрдөх
Үсчний мэргэжлээр суралцаж, хөгжих хүсэлтэй
Харилцааны соёлтой, эелдэг
Хариуцлагатай, цаг баримталдаг
Багаар ажиллах чадвартай
Тогтвортой ажиллах хүсэлтэй
Туршлагагүй байж болно. Сургаж, чиглүүлэн ажиллуулна.
Бидний тухай
Манай салон нь үйлчлүүлэгч бүрийн гоо сайхны хэрэгцээг нэг дороос цогцоор нь шийдвэрлэх олон төрлийн үйлчилгээг санал болгодог. Бид үйлчлүүлэгчдийнхээ гоо үзэсгэлэнг тодотгож, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ чанартай үйлчилгээ, тав тухтай орчин, эелдэг найрсаг харилцааг эрхэмлэн, сэтгэл ханамжийг эрхэм зорилгоо болгон ажилладаг.
Бидний давуу тал
• Эерэг хандлагатай, чадварлаг залуу хамт олон: Гадаад, дотоодын мэргэжлийн сургалтад тогтмол хамрагдаж, мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлдэг эрч хүчтэй хамт олон.
• Хамтын хөгжил, ур чадварын өсөлт: Өсөн дэвжих хүсэл эрмэлзэлтэй, шинэ зүйл суралцаж, мэргэжлийн ур чадвараа ахиулах зорилготой artist-уудтай урт хугацаанд хамтран ажиллаж, харилцан хөгжихийг зорьдог.
• Тогтвортой өсөлт, өргөн боломж: 8 жилийн туршлагатай, 5 салбар, 70 ажилтан, 200,000 сэтгэл хангалуун үйлчлүүлэгчтэй бид салбартаа өсөн дэвжиж, шинэ зорилго, алсын хараагаа хамтдаа бүтээн ажиллаж байна. Манай хамт олонд нэгдсэнээр та мэргэжлийн ур чадвараа хөгжүүлж, тогтвортой ажиллан, карьерын өсөлтөө бий болгох боломжтой.
Бидний үнэт зүйлс
Чанар • Хариуцлага • Эерэг хандлага • Багаар ажиллах • Тасралтгүй хөгжил