Халаалт, Агаар Сэлгэлтийн Зургийн Инженер (Хас)
Бүтэн цагийн
4,500,000₮ - 5,000,000₮
Гүйцэтгэх үүрэг
· Барилгын архитектур, бүтээц, цахилгаан болон бусад инженерийн зураг, техникийн даалгавар, техникийн нөхцөлийг судалж, ХАС-ийн зураг төслийн даалгавар боловсруулах.
· Дулааны алдагдал, хөргөлтийн ачаалал, агаар солилцоо, даралтын баланс, эрчим хүчний хэрэгцээ зэрэг инженерийн тооцоог гүйцэтгэж, системийн оновчтой хувилбар боловсруулах.
· Халаалт, хөргөлт, агаар сэлгэлт, агааржуулалт, утаа зайлуулах болон даралтат агаарын системийн инженерийн концепц, ерөнхий шийдлийг боловсруулж, техникийн үндэслэлийг гаргах.
· ХАС-ийн системийн схем, агаарын суваг, шугам хоолойн трасс, тоног төхөөрөмжийн байрлал, зангилаа болон нарийвчилсан ажлын зураг төслийг боловсруулах.
· AHU, FAHU, FCU, VRF/VRV, чиллер, бойлер, насос, дулаан солилцуур, хөргөлтийн цамхаг, агаарын суваг, шугам хоолой болон бусад тоног төхөөрөмжийн сонголтыг хийж, техникийн шаардлага, үзүүлэлтийг боловсруулах.
· Тоног төхөөрөмж, материалын дэлгэрэнгүй жагсаалт (MTO), ажлын тоо хэмжээ (BOQ), техникийн тодорхойлолтыг боловсруулж, төсөв боловсруулахад шаардлагатай мэдээллийг бэлтгэх.
Шалгуур
· Халаалт агаар сэлгэлт / ХАС (HVAC) чиглэлээр бакалавр ба түүнээс дээш боловсролтой, мэргэшсэн инженер зэрэгтэй
· Томоохон өндөр барилгын зураг төсөлд ХАС-ийн зураг төслийг өөрөө боловсруулж, шийдэл гаргаж хэрэгжүүлсэн 10+ жилийн туршлагатай
· Программ: AutoCAD, Revit MEP (заавал), MagiCAD/DDS-CAD, HAP/Carrier тооцоо (давуу тал болно), Excel
· Гүйцэтгэгчээс ирүүлсэн зургийг хянаж шалгах, төлөвлөлт, огтлол, зангилаа (detail)-ны нарийвчилсан зураг гаргах чадвартай.
· Халаалт, агаар сэлгэлт, агааржуулалт, тоноглол, суваг/шугам хоолой, суурилуулалтын мэдлэгтэй
· БНбД норм, дүрэм болон галын аюулгүй байдлын шаардлагыг сайн мэддэг
Нэмэлт мэдээлэл
"Таван Богд" Групп нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрд адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулж эцсийн шийдвэрийг гаргадаг болно.
Шаардлагатай ур чадвар
Хамтран ажиллах
Харилцааны чадвар
Бүтээлч байдал
Autodesk Revit MEP
Барилгын дүрэм
Байгууллагын тухай

Таван Богд Проперти ХХК
Барилга, үл хөдлөх хөрөнгө · 5 дагагч · 11-50 employees · Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
Давуу тал
Хувийн эрүүл мэндийн даатгал
Гэнэтийн ослын даатгал
Нийтийн тээврийн зардлын дэмжлэг
Жилийн эцсийн урамшуулал
Гар утасны төлбөр
Цалинтай чөлөө
Уян хатан цагийн хуваарь