Ажлын байрны зорилго
Компанийн бизнесийн өсөлт, стратегийн зорилтуудыг дэмжих зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, бизнесийн түншүүд, ивээн тэтгэгчид болон олон нийтийн төлөөлөлтэй урт хугацааны үр өгөөжтэй хамтын ажиллагааг бий болгох, хөгжүүлэх, ивээн тэтгэлэг болон борлуулалтын боломжуудыг бизнесийн бодит үр дүн болгон хувиргахад чиглэсэн үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг
• Компанийн бизнесийн зорилго, стратегид нийцсэн хамтын ажиллагааны бодлого, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг удирдах;
• Дотоод, гадаадын байгууллага, бизнесийн түншүүд, хөрөнгө оруулагчид, ивээн тэтгэгчид болон стратегийн ач холбогдол бүхий харилцагчидтай харилцаа холбоо тогтоох, хөгжүүлэх;
• Ивээн тэтгэлэг (Sponsorship), түншлэл, хамтарсан төсөл, арга хэмжээний боломжуудыг тодорхойлох, санал боловсруулах, хэлэлцээр хийх, хэрэгжилтийг хариуцах;
• Компанийн төсөл, бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт болон орлогыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх, бизнесийн хамтын ажиллагааны шинэ сувгуудыг нээх;
• Хамтын ажиллагааны санал, гэрээ хэлцэл боловсруулах, хэлэлцээр хийх, харилцагч талуудын сэтгэл ханамж болон хамтын ажиллагааны үр дүнг хангах;
• Компанийн брэндийн нэр хүнд, олон нийттэй харилцах бодлого, хэвлэл мэдээлэл болон нөлөөлөгчидтэй (Influencer) харилцах ажлыг уялдуулан зохион байгуулах;
• Хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа, арга хэмжээ, маркетингийн сувгуудыг ашиглан бизнесийн боломж, түншлэлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх;
• Хариуцсан чиглэлийн багийг удирдан зохион байгуулах, ажлын гүйцэтгэл, үр дүнг хэмжих, тайлагнах.
• Бизнесийн удирдлага, маркетинг, олон улсын харилцаа, PR, харилцаа холбоо болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Хамтын ажиллагаа, бизнес хөгжил, борлуулалт, маркетинг, PR эсвэл харилцагчийн харилцааны чиглэлээр 8-аас доошгүй жилийн ажлын туршлагатай;
• Удирдах түвшний албан тушаалд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
• Өргөн хүрээний бизнесийн харилцаа холбоо, мэргэжлийн нетворкинг сайтай;
• Ивээн тэтгэлэг татах, хамтын ажиллагааны санал боловсруулах, хэлэлцээр хийх, гэрээ байгуулах чадвартай;
• Борлуулалт, бизнес хөгжил, орлого бүрдүүлэлтийн талаар бодит мэдлэг, туршлагатай;
• Харилцааны өндөр ур чадвартай, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, илтгэх, хэлэлцээр хийх чадвартай;
• Сэргэлэн, санаачилгатай, нээлттэй, харилцааны мэдрэмжтэй, асуудлыг шийдвэрлэх чадвартай;
• Бизнесийн боломжийг олж харах, түүнийг бодит үр дүн болгох сэтгэлгээтэй;
• Бие даан шийдвэр гаргах, олон талын оролцогч талуудтай зэрэг ажиллах чадвартай.
Давуу тал болох туршлага
• Сэтгүүлч, телевиз, хэвлэл мэдээлэл, контент бүтээгч, Influencer чиглэлээр ажиллаж байсан;
• Томоохон арга хэмжээ, төсөл, фестиваль, энтертайнмент болон спортын салбарт хамтын ажиллагаа, ивээн тэтгэлэг хариуцаж байсан;
• Томоохон байгууллагуудтай түншлэл, борлуулалт, стратегийн хамтын ажиллагаа амжилттай хэрэгжүүлсэн;
• PR болон олон нийтийн харилцааг бизнесийн үр дүнтэй холбож ажиллаж байсан.
Бид ямар хүнийг хайж байна вэ?
Зөвхөн харилцаа холбоо сайтай PR мэргэжилтэн бус, харин харилцаагаа бизнесийн боломж болгон хувиргаж чаддаг, санаачилгатай, эрч хүчтэй, яриа хэлэлцээр хийх чадвартай, бизнесийн сэтгэлгээтэй удирдагчийг хайж байна.