Хангамж Логистик Албаны Дарга
Бүтэн цагийн
4,500,000₮ - 5,000,000₮
Гүйцэтгэх үүрэг
· Хангамж логистикийн албаны өдөр тутмын үйл ажиллагааг тасалдалгүй, төлөвлөгөөний дагуу явуулах, удирдлагаар хангах, гүйцэтгэлд хяналт тавих;
· Компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай чанарын шаардлага хангасан бараа материал, сэлбэг хэрэгсэл, үйлчилгээг зохих үнэлгээ, шалгуурыг үндэслэн зах зээлээс өрсөлдөхүйц үнээр хугацаанд нь нийлүүлэх;
· Компанийн хэмжээнд худалдан авалтын улирлын төлөвлөгөөг боловсруулах батлуулах, гүйцэтгэлд болон хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлагаар хангаж ажиллах;
· Харилцагч байгууллагуудтай гэрээ, хэлцэл хийх, гэрээний үүргийн биелэлтийг тайлагнах, хяналт тавих;
· Албаны логистикийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
· Тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, бараа материалын зах зээлийн судалгааг тогтмол хийх, худалдан авалтыг оновчтой, ил тод, үр ашигтай зохион байгуулах;
· Нөөцийн зохистой түвшинг баримтлан агуулахын үлдэгдэл эргэлтийг оновчтой удирдах, нөөцийн удирдлагыг сайжруулах;
· Худалдан авалтын зардлыг бууруулах, үр ашиг нэмэгдүүлэх санал санаачлаг гаргах;
· Худалдан авалттай холбоотой мэдээллийн санг тогтмол хөгжүүлэх, хяналт тавих;
· Тайлан мэдээ боловсруулж удирдлагад танилцуулах;
Шалгуур
· Бизнесийн удирдлага, логистик, санхүү, эдийн засаг чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
· Худалдан авалт, логистикийн чиглэлээр удирдах түвшинд 3-аас дээс жил ажилласан туршлагатай;
· Зардал, төсөв, өртгийн хяналтын мэдлэгтэй;
· Гэрээ хэлцэл хийх, зах зээлийн судалгаа, үнийн шинжилгээ хийх чадвартай;
· Баг удирдах, шийдвэр гаргах чадвартай;
· Уул уурхай, засвар үйлчилгээний орчинд ажиллаж байсан бол давуу тал болно;
· Хятад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй бол давуу тал болно;
Шаардлагатай ур чадвар
Манлайлал ба удирдлага
Шийдвэр гаргах
Цагийн менежмент
Харилцааны чадвар
Удирдах, зохион байгуулах
Төлөвлөлт ба зорилгодоо хүрэх чадвар
Хариуцлагатай
