• Ил уурхайн болон хаягдлын далангийн геотехникийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах зорилгоор чулуулгийн массив, уурхайн хана, догол, мөргөцөг, уурхайн ёроол, овоолго, хаягдлын далан болон холбогдох байгууламжийн геотехникийн нөхцөлд хяналт тавих, мониторингийн мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, тогтворжилтын үнэлгээ хийх, геотехникийн эрсдэлийг тодорхойлох, шаардлагатай инженерийн арга хэмжээг боловсруулах.
• Ил уурхайн олборлолтын төлөвлөгөө, уурхайн хажуугийн геометр, налуугийн өнцөг, доголын параметр, зам болон овоолгын байршлыг геотехникийн шаардлагатай уялдуулан хэрэгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлнэ.
• Хаягдлын далангийн ашиглалт, үе шаттай өндөржилт, өргөтгөл, усны түвшин, шүүрэлт, деформаци, суулт болон нүх сүвийн даралтын өөрчлөлтийг хянаж, далангийн аюулгүй ажиллагааг хангахад шаардлагатай техникийн зөвлөмж гаргах
Боловсрол
• Геотехникийн инженер, уул уурхайн инженер, геологи инженер, иргэний барилгын инженер, усны инженер, холбогдох инженерийн чиглэл бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
Туршлага
• Геотехникийн инженерээр 3-аас дээш жил ажилласан.
• Ил уурхайд ажилласан туршлагатай.
• Хаягдлын далан, овоолго, далангийн байгууламжийн геотехникийн чиглэлээр ажилласан бол давуу талтай.
• Slope stability болон geotechnical monitoring хийж байсан туршлагатай.
• Уурхайн үйлдвэрлэлийн орчинд ажиллах чадвартай.
ПРОГРАММ ХАНГАМЖ
• AutoCAD, Rocscience Slide2, Rocscience RS2, GeoStudio SLOPE/W, GeoStudio SEEP/W, PLAXIS, Leapfrog, Surpac, GIS software, Geotechnical monitoring software дараах программын аль нэг болон түүнтэй адилтгах программ дээр ажиллах чадвартай:
• Зардлын шинжилгээ хийх тооцоолол хийх чадвартай байх
• Мэргэжлийн англи хэлний мэдлэгтэй байх
• Хэрэглээний программ ашиглах чадвартай
• Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай
• Төлөвлөх, тайлагнах чадвартай байх
Тухайн ажлын байранд ажиллах ажилтныг Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах Бороо Гоулд ХХК-ийн уурхайн талбайд дадлагажуулна.