• Ил уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардлагатай геотехникийн болон хананы тогтворжилттой холбоотой мэдээ мэдээллүүдийг бэлтгэх, уурхайн хана төлөвлөсний дагуу гарч байгаа эсэхэд хяналт тавьж гарч буй үр дүнгийн талаар ил уурхайн инженер болон уулын ашиглалтын албанд мэдээлж хариу арга хэмжээг авах, хаягдлын далангийн тогтворжилтын үнэлгээний тайлан хийх, тогтмол хяналт тавих, хаягдлын далангийн усны балансын тооцоолол хийх, ил уурхайн урт хугацааны төлөвлөлт хийж хананы параметрийг тодорхойлоход шаардлагатай мэдээллээр хангах, геотехникийн долоо хоног, сарын тайлан мэдээ бэлтгэж хүргэх ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
• Уул уурхайн чиглэлээр их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
• Уул уурхайн инженерийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх;
• Геотехникийн талаар ерөнхий ойлголттой байх;
• Ил уурхайн дизайн, төлөвлөлтийн талаар ерөнхий ойлголттой байх.
Ажилтны мэргэжлийн болон бусад чадварууд
• Уулын инженер болон маркшейдер инженерээр ажиллаж байсан байх;
• Хэл ярианы болон бичгийн харилцааны харилцааны чадвартай байх;
• Удирдан зохион байгуулах чадвартай байх;
• Уул уурхайн зориулалттай программ хангамжийг эзэмшсэн байх /GEOVIA SURPAC, MINESCHED, MINEX, AUTOCAD, GLOBAL MAPPER/;
• Уул уурхайн салбар дах Аюулгүй ажиллагааны талаар ойлголт мэдлэгтэй байх;
• Харилцаа холбооны өндөр түвшинд байж, аюулгүй байдлыг хангаж ажиллах чадвартай байх;
• Багаар ажиллаж бусдын болон өөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах.
Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Бороогоулд ХХК-д ажилд орохыг хүссэн иргэн бүр нээлттэй ажлын байранд хүсэлтээ ирүүлэх боломжтой ба бид сонгон шалгаруулалтаа дотоод журмын дагуу ил тод, үнэнч шударгаар явуулж, эцсийн үр дүн багийн шийдвэрээр гардаг ба сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь үнэ төлбөргүй явагддаг болно.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон Ажил горилогчийн анкетийг манай байгууллагын веб сайтаас авах боломжтой.