• Хаягдлын далан болон түүнтэй холбоотой байгууламжийн өдөр тутмын ашиглалт, үйлчилгээ, үзлэг, засвар, өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах
• Хаягдлыг батлагдсан зураг төсөл, ашиглалтын горим, ХАБЭА болон байгаль орчны шаардлагад нийцүүлэн аюулгүй, найдвартай хадгалах нөхцөлийг хангах
• Далангийн үе шаттай нэмэгдүүлэлтийн ажлыг батлагдсан зураг төсөл, техникийн шаардлагын дагуу зохион байгуулах
• Усны түвшин болон ус зайлуулах системийн хэвийн ажиллагааг зохион байгуулах
• Хаягдлын далантай холбоотой насос, хоолой, хавхлага, шугам сүлжээ болон тоног төхөөрөмжүүдийг хариуцах, өдөр тутмын үзлэг хийх
• Далангийн өндөржилт болон геометрийн хэмжилтийг маркшейдерийн багтай хамтран хийх
Боловсрол
• Уул уурхайн инженер, баяжуулах технологийн инженер, геотехникийн инженер, иргэний барилгын инженер, усны инженер, холбогдох инженерийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
Туршлага
• Уул уурхайн үйлдвэрлэлд 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх
• Хаягдлын аж ахуй, далан, усны менежмент эсвэл уурхайн дэд бүтцийн чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу талтай
• Ээлжийн баг удирдаж байсан туршлагатай байх
Мэдлэг, ур чадвар
• Уул уурхайн тоног төхөөрөмжийн ашиглалтын мэдлэг ойлголттой байх
• Хаягдлын далангийн үндсэн зарчим
• Усны менежментийн талаарх мэдлэг ойлголттой байх
• Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний зохион байгуулалт
• Уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, стандартын мэдлэгтэй.
• Төлөвлөгөө, тайлан боловсруулах
• Мэргэжлийн англи хэлний мэдлэгтэй байх
• Тухайн ажлын байранд ажиллах ажилтныг Сэлэнгэ аймгийн Баянголд суманд байрлах Бороо Гоулд ХХК-ийн уурхайн талбайд дадлагажуулна.