• Гал тогооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах.
• Тогооч, туслах тогооч нарын ажлыг хуваарилж, гүйцэтгэлд хяналт тавих.
• Хоолны амт, чанар, стандарт, порц, үзэмжийг тогтмол хангах.
• Хоолны технологийн карт, жор, орц норм, үйлдвэрлэлийн технологийг мөрдүүлэх.
• Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, түүхий эдийн зарцуулалт, хорогдол, хаягдлыг хянах.
• Хүнсний эрүүл ахуй, ариун цэвэр, хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлагыг мөрдүүлэх.
• Түүхий эдийн захиалга, нөөцийн тооцоо, бараа материалын бүрэн бүтэн байдалд хяналт тавих.
• Хоолны цэс, шинэ бүтээгдэхүүн, технологийн сайжруулалтын санал боловсруулах.
• Ажилтнуудыг сургаж хөгжүүлэх, сахилга хариуцлага, ажлын бүтээмжийг дээшлүүлэх.
• Удирдлагаас өгсөн чиг үүргийг хэрэгжүүлж, ажлын тайлан мэдээг хугацаанд нь гаргах.
• Тогоочийн мэргэжлийн боловсролтой, мэргэжлээрээ ажилласан туршлагатай.
• Ерөнхий болон ахлах тогоочоор ажилласан туршлагатай бол давуу тал болно.
• Хоол үйлдвэрлэлийн технологи, хүнсний эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны мэдлэгтэй.
• Гал тогооны баг удирдах, ажлыг төлөвлөх, зохион байгуулах чадвартай.
• Хоолны өртөг тооцох, орц норм баримтлах, түүхий эдийн зарцуулалт хянах чадвартай.
• Хариуцлагатай, нягт нямбай, бүтээлч, эерэг хандлагатай.
• Багаар ажиллах, харилцааны соёлтой, ачаалал даах чадвартай.