• Хэрэглэгчдийн эрэлт, улирлын онцлогт тохируулан шинэ цэс боловсруулах, хуучин цэсийг сайжруулах. Хоолны орц, зардлыг тооцоолж, ашигтай ажиллуулах.
• Хоол бэлтгэх, үйлчлүүлэгчид хүргэх хүртэлх бүх шат дамжлагад хяналт тавьж, хоолны амт, чанарын тогтвортой байдлыг хангах.
• Хүнсний түүхий эдийг захиалах, чанар, шинэлэг байдлыг нь шалгах, зохих стандартаар хадгалах ажлыг зохион байгуулах. Хоол хүнсний аюулгүй байдлын хууль, дүрмийг мөрдөж ажиллах.
• Гал тогооны ариун цэвэр, эрүүл ахуй, галын аюулгүй байдлын дүрмийг мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих.
• Гал тогооны тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн ашиглалт, бүрэн бүтэн байдлыг шалгаж, шаардлагатай бол засвар үйлчилгээ хийлгэх.
• Гал тогооны багийг (тогооч, туслах тогооч, угаагч г.м.) удирдан чиглүүлэх, ажлын хуваарь гаргах, үүрэг хариуцлагыг хуваарилах.
• Багийн гишүүдийг сургах, дадлагажуулах, ур чадварыг нь дээшлүүлэхэд анхаарах. Шинэ тогооч сонгон шалгаруулах, ажилд авах талаар санал гаргах.
• Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад үүргүүд.
• Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологич мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
• Ерөнхий тогоочоор 1-ээс доошгүй жил ажиллаж байсан туршлагатай.
• Хоолны цэс, үйл ажиллагааны онцлогт тохируулж технологийн карт боловсруулах, тооцоолол хийх чадвартай
• Харилцааны ур чадвартай байх