Халаалт, агаар сэлгэлтийн инженер
Түр ажил
4,500,000₮ - 5,000,000₮
Гүйцэтгэх үүрэг
ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ
• Барилгын халаалт, агаар сэлгэлт, сантехникийн системийн угсралтын ажлыг зураг төсөл, норм дүрэм, стандартын дагуу зохион байгуулах, хяналт тавих;
• ХАС-ийн ажлын зураг, техникийн баримт бичгийг хянах, шаардлагатай тооцоо судалгааг хийх;
• Угсралтын ажлын явц, чанар, технологийн хэрэгжилтэд өдөр тутмын хяналт тавих;
• Материал, тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлт, тоо хэмжээ, чанарт хяналт тавих;
• Гүйцэтгэлийн хэмжилт, акт, тайлан болон холбогдох баримт бичгийг боловсруулах;
• Ажлын явцын төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангах;
• Гүйцэтгэгч болон угсралтын багийн ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах;
• Илэрсэн зөрчил, доголдлыг тухай бүр илрүүлж, арилгуулах;
• Барилгын зураг төсөл болон бодит гүйцэтгэлийн нийцлийг хангаж ажиллах;
• Туршилт, тохируулга, системийг ашиглалтад хүлээлгэн өгөхтэй холбоотой ажлыг зохион байгуулах;
• ХАБЭА болон барилгын холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагыг мөрдөж ажиллах.
Шалгуур
ТАВИГДАХ ШААРДЛАГА
• Халаалт, агаар сэлгэлт, сантехникийн инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролтой;
• ХАС-ийн чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай бол давуу тал;
• Барилгын зураг төсөл унших, тайлбарлах чадвартай;
• AutoCAD болон MS Office программууд дээр ажиллах чадвартай;
• ХАС-ийн тооцоо, материалын түүвэр гаргах чадвартай;
• Барилгын норм, дүрэм, стандартын зохих мэдлэгтэй;
• Талбай дээр ажиллах, баг удирдан зохион байгуулах чадвартай;
• Хариуцлагатай, нягт нямбай, хувийн зохион байгуулалт сайтай;
• Багаар ажиллах, бусад инженер техникийн ажилтантай уялдаа холбоотой ажиллах чадвартай;
• Ростероор ажиллах боломжтой.
Шаардлагатай ур чадвар
Багаар ажиллах
Харилцааны чадвар
Зохион байгуулах ур чадвар
AutoCAD
Барилгын стандарт
HVAC систем
Системийн суурилуулалт
Сантехникийн инженерчлэл
Байгууллагын тухай
Давуу тал
Ажилтны автобус, унаа
Жилийн гүйцэтгэлийн урамшуулал