Халаалт, агаар сэлгэлтийн инженер

Бүтэн цагийн

5,500,000₮ - 6,000,000₮

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг18 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• ХАС инженерийн нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах; • Халаалт, агаар сэлгэлт, кондиционерын системийн зураг төсөл, техникийн шийдлийг хянах; • Инженерийн тооцоо, техникийн спецификаци, материалын сонголт, тоо хэмжээг баталгаажуулах; • Угсралтын ажлын технологи, дараалал, ажлын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих; • Төслийн талбайн инженерүүд, угсралтын баг болон туслан гүйцэтгэгчдийн ажлыг удирдан зохион байгуулах; • Зураг төсөл болон бодит угсралтын уялдаа, зөрүүг хянаж шийдвэрлүүлэх; • Ажлын гүйцэтгэл, чанар, материалын зарцуулалт, хугацаанд тогтмол хяналт тавих; • QA/QC шаардлагын дагуу далд ажлын акт, шалгалт, туршилт тохируулгын баримт бичгийг хянах; • ХАС системийн даралт, усны баланс, агаарын баланс болон тоног төхөөрөмжийн туршилт тохируулгыг зохион байгуулах; • Төслийн удирдлага, захиалагч, зөвлөх болон бусад инженерийн нэгжүүдтэй мэргэжлийн түвшинд хамтран ажиллах; • Материал, тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлт болон нийлүүлэлтийн шаардлагыг хянах; • Ажлын төсөв, тоо хэмжээ, нэмэлт ажлын тооцоонд мэргэжлийн санал, дүгнэлт өгөх; • Техникийн тайлан, ажлын гүйцэтгэлийн тайлан, шаардлагатай инженерийн баримт бичгийг боловсруулах, хянах; • Ажлын зураг, схем, as-built зураг болон ашиглалтын баримт бичгийн бүрдлийг хариуцах; • ХАБЭА, техникийн болон барилгын норм, стандартын шаардлагыг мөрдүүлэх; • Инженер, техникийн ажилтнуудын ажлын хуваарь, үүрэг даалгаврыг зохион байгуулах, гүйцэтгэлд хяналт тавих; • Илэрсэн техникийн асуудлыг шуурхай тодорхойлж, шийдвэрлэх арга хэмжээ авах; • Удирдлагад төслийн явц, тулгамдсан асуудал, эрсдэлийн талаар тогтмол мэдээлэх.

Шалгуур

• Халаалт, агаар сэлгэлт, кондиционер /ХАС/-ийн инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй; • Барилгын ХАС системийн угсралт, инженерийн шийдэл, зураг төслийн чиглэлээр 4+ жилийн туршлагатай; • Инженерийн баг, нэгж удирдаж ажилласан туршлагатай; • Томоохон барилга, үйлдвэрийн болон уул уурхайн төслийн ХАС систем дээр ажилласан бол давуу тал; • ХАС-ийн инженерийн тооцоо, зураг төсөл, техникийн шийдлийг бие даан хянах чадвартай; • AutoCAD болон инженерийн холбогдох программ дээр ажиллах чадвартай; • Монгол Улсын барилгын норм, дүрэм, стандарт болон ХАС системийн техникийн шаардлагын мэдлэгтэй; • Төслийн төлөвлөлт, ажлын төсөв, материалын тоо хэмжээ, гүйцэтгэлийн хяналтын мэдлэгтэй; • Туслан гүйцэтгэгч болон нийлүүлэгчтэй техникийн түвшинд ажиллах чадвартай; • Удирдан зохион байгуулах, шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх чадвартай; • Хариуцлагатай, санаачилгатай, багаар ажиллах чадвартай; • Шаардлагатай үед орон нутагт ростероор ажиллах боломжтой.

Шаардлагатай ур чадвар

Багаар ажиллах
Цагийн менежмент
Нягт нямбай
Харилцааны чадвар
Зохион байгуулах ур чадвар
Хариуцлагатай
AutoCAD
Барилгын стандарт
Эрчим хүчний хэмнэлт
HVAC зураг төсөл
HVAC систем
Худалдан авалт, ханган нийлүүлэлт
Төслийн менежмент
Төслийн төлөвлөлт
Системийн суурилуулалт
Сантехникийн инженерчлэл

Байгууллагын тухай

Давуу тал

Ажилтны автобус, унаа
Жилийн гүйцэтгэлийн урамшуулал