• Төлөвлөлт болон чанарын хяналтын инженерийн чиг үүргээр ажиллах
• Төслийн график боловсруулах, урт болон дунд хугацааны хяналт хийх
• Зураг төсөл, инженерийн шийдэл тооцоо, техникийн шаардлагуудыг тодорхойлох
• Ажлын зургийн даалгавар боловсруулах, санал дүгнэлт өгөх, зургийн дагуу ажлын тоо хэмжээ гаргах, тооцоолол хийх
• Урьдчилсан зардлын тооцоолол боловсруулах
• Төслийн барилга угсралттай холбоотой бараа материалын тооцоо гаргах, судалгаа хийх, худалдан авалтын төлөвлөгөө боловсруулах
• Төслийн багийг шаардлагатай мэдээ, мэдээллээр цаг тухайд нь шуурхай хангах
• Эрсдэлийн урьдчилсан тооцоолол боловсруулах
• ХАБЭА-н багтай хамтран урьдчилсан төлөвлөлт хийх
• Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүрэг
• Халаалт, агаар сэлгэлт, хөргөлтийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
• Тухайн чиглэлээр 5-аас дээш жил ажилласан туршлагатай
• Барилгын норм дүрэм стандарт, хууль эрх зүйн талаар мэдлэгтэй
• Ажлын аргачлал боловсруулах чадвартай
• Барилгын зураг төсөл унших, гүйцэтгэлийн зураг төсөл боловсруулах чадвартай
• Тоо хэмжээ бодох, боловсруулах, төсөв, тооцоо гаргах чадвартай
• Төслийн чанарын хяналтын талаар мэдлэг, чадвартай
• Нөөцийн хуваарилалт хийх чадвартай
• AutoCAD, Revit, MS project, Primavera программ болон Microsoft365-н хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
• Асуудалд дүн шинжилгээ хийж, оновчтой шийдвэр гаргах чадвартай
• Төсөөлөн бодох, загварчлах, урьдчилан тооцоолох
• Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, бусдад шаардлага тавих чадвартай
Танд өгөх нэмэлт урамшууллууд:
• Ажилтанд зориулсан сургалт хөгжлийн бодлого
• Жилд 1 удаа эрүүл мэндийн үзлэг
• Компанийн хөдөлмөрийн дотоод журамд заасан бусад хангамж, тэтгэмж