Бүх ажлын зар

Хэмаб Системийн Зөвлөх

Бүтэн цагийнОффис

5,000,000₮ - 5,500,000₮

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг1 CV илгээсэн1 цагийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Корпорэйшний хэмжээнд ХЭМАБ-ын бодлого, дүрэм, журмыг хэрэгжүүлэх, хяналт тавих • ХЭМАБ-ын эрсдэлийн үнэлгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, төлөвлөгөөний хэрэгжилтийг удирдан зохион байгуулах • Ажлын байрны аюул, эрсдэлийг илрүүлэх, бууруулах болон осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг чиглүүлэх • ХЭМАБ-ын үзлэг шалгалт, хяналт үнэлгээ хийж, зөрчил дутагдлыг арилгуулах, сайжруулалтыг хэрэгжүүлэх • ISO 9001, ISO 45001, ISO 14001 стандартын хэрэгжилтийг дэмжин ажиллах • ХЭМАБ-ын сургалт, стандарт ажлын заавар, хамгаалах хэрэгслийн хэрэгжилтэд зөвлөн туслах, хяналт тавих • Осол, болзошгүй осол болон зөрчлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, сайжруулах арга хэмжээний хэрэгжилтийг хянах • Гал, гамшгаас урьдчилан сэргийлэх болон хөдөлмөрийн нөхцөлийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан чиглүүлэх

Шалгуур

• Дээд боловсрол, ХЭМАБ, Уул уурхай, Инженерийн болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй • ХЭМАБ чиглэлээр дор хаяж 2-оос дээш жил ажилласан туршлагатай • Уул уурхай болон жижиглэн худалдаа/дэлгүүрийн сүлжээний үйл ажиллагааны аль нэгэнд буюу аль алинд нь ажилласан туршлагатай • Олон улсын томоохон компанийн стандарт, эрсдэлийн удирдлагын дүрэм журмын дагуу ажилласан туршлагатай бол давуу тал • Гэрээт харилцагч компаниудын аюулгүй ажиллагааны түвшинг үнэлж, гэрээт менежментийг хэрэгжүүлж байсан туршлагатай • ISO 45001 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо • Ноцтой эрсдэлийн удирдлагын хөтөлбөр (CRM), ажлын байрны эрсдэлийн үнэлгээ (L2RA) хийх арга зүй • Осол, зөрчлийн шалгалт, үндсэн шалтгааны дүн шинжилгээ хийх арга зүй • Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, МNS стандартууд, шингэрүүлсэн хийн (LPG) болон цахилгаан байгууламжийн дүрэм, журам • Гэрээт компанийн удирдлага, Аюулгүй ажиллагааны төлөвшлийн үнэлгээ хийх арга зүй (SMM) • Microsoft Power BI (DAX, Power Query) — ахисан түвшинд эзэмшсэн • Microsoft Office — ахисан түвшинд эзэмшсэн • SharePoint — баримт бичиг, эрхийн удирдлагын зохион байгуулалт • ClickHouse, MySQL — өгөгдлийн сантай харилцах үндсэн мэдлэг • Дата цуглуулах, дүн шинжилгээ хийх, үр дүнд суурилсан дүгнэлт гаргах чадвартай • Илтгэл, тайлан, танилцуулга бэлтгэж, удирдлага болон талбайн ажилтнуудад тайлагнах чадвартай • Гэрээт байгууллага, талбайн ажилтан, удирдлагатай үр дүнтэй харилцаж, зохицуулах чадвартай • Нарийн ажиллагаатай, санаачлагатай, хариуцлага өндөртэй • Олон ажлын байрыг зэрэг зохицуулах, цаг баримтлах чадвартай • Шаардлагатай үед томилолтоор ажиллах боломжтой байх

Нэмэлт мэдээлэл

Бид дэлхийн стандартаар хүмүүсийн өдөр тутмын амьдарлыг хялбаршуулах эрхэм зорилгын хүрээнд нэгдэх салбартаа ур чадвартай, эрч хүчтэй, өөрийгөө сорьж, тасралтгүй хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй таныг хайж байна. Яагаад Премиум Нэксус ХК гэж? • Өрсөлдөх чадвар бүхий цалин урамшуулал: Бид танд зах зээлд өрсөлдөхүйц цалин хангамжийг санал болгох ба та жил бүр өөрийн гүйцэтгэл, ур чадвараасаа хамаарсан карьераа ахиулах болон цалингийн нэмэгдүүлэх боломжтой системийг бид бий болгосон • Мэргэжлийн өсөлт – Бид дэлхийн стандартаар үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэн ажилладаг нь та өөрийн ур чадварыг сорьж, тасралтгүй сурж хөгжих боломжийг бий болгодог. • Ажлын эерэг орчин – Эерэг, өсөх сэтгэлгээтэй, амжилт гаргагч, шилдэг хамтрагч байх компанийн соёлтой хамт олон • Ур чадвартай хамт олон – Амжилтанд хүрэхийн төлөө тууштай ажилладаг чадварлаг, урам зоригтой мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломжтой • Ажил амьдарлын тэнцвэр – Бид уян хатан цагийн хуваарьтай ба 7-10 цагийн хооронд хүссэн цагтаа ирж, ажлаа эхлүүлэх боломжтой Та бидэнд нэгдэж, өөрийгөө сорьж, өөрийгөө хамгийн шилдэг би түвшиндээ хүргээрэй.

Шаардлагатай ур чадвар

ХАБЭА менежмент
Осол, зөрчлийн судалгаа, тайлагнал
Эрсдэлийн үнэлгээ
Аюулгүй ажиллагаа ба стандартууд
Сургалт, зааварчилгаа

Байгууллагын тухай

Давуу тал

Сэтгэл зүйн эрүүл мэндийн дэмжлэг
Сарын гүйцэтгэлийн урамшуулал
Фитнес, түүнтэй адилтгах дасгал хөдөлгөөний хөнгөлөлт
Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр
Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Байгууллагын эмч, сувилагч
Байгууллага доторх фитнесс заал
Унааны хөнгөлөлт
Гар утасны төлбөр
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Цалинтай чөлөө
Уян хатан цагийн хуваарь
Сонирхлын клуб
Өдрийн хоолны хөнгөлөлт
Ажилтны автобус, унаа