Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Менежер (Эрдэнэс Цагаан Суварга)
Түр ажил
7,000,000₮ - 7,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
Баяжуулах үйлдвэр болон Катодын зэсийн үйлдвэрийн хэмжээнд олон улсын уул уурхай, салбарын сайн туршлагад нийцсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөрийн эрүүл мэнд, онцгой байдлын бэлэн байдал, эрсдэлийн удирдлагыг нэгдсэн тогтолцоогоор удирдан зохион байгуулж, компанийн ХАБЭА-н хэсгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, стандарт болон “Монголын Алт” (МАК) ХХК-ийн ХАБЭА-н менежментийн тогтолцоо, бодлого, дүрэм журмыг ЭЦС-ийн үйл ажиллагаанд нийцүүлэн боловсруулж, хэрэгжүүлэн, хэрэгжилтийг баталгаажуулж, тасралтгүй сайжруулах; ажилтан, гэрээт байгууллага болон бусад оролцогч талын амь нас, эрүүл мэндэд учирч болзошгүй ноцтой эрсдэлийг бууруулж, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчин, гал түймэр болон бусад аюултай тохиолдлоос урьдчилан сэргийлэх аюулгүй ажиллагааны соёл, манлайллыг төлөвшүүлэх.
1. Баяжуулах болон Катодын зэсийн үйлдвэрийн үйл ажиллагаанд тохирсон ХАБЭА-н менежментийн тогтолцоог боловсруулж, хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулах, ХАБЭА-н манлайллыг төлөвшүүлэх
2. ХАБЭА-н эрсдэлийн удирдлага, ноцтой эрсдэлийн хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлэх
3. Хөдөлмөрийн эрүүл ахуй, эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог хэрэгжүүлэх
4. ХАБЭА-н бодлого, дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж, зөрчлийг арилгах
5. ХАБЭА-н сургалт, чадавх, аюулгүй ажиллагааг дээд соёлыг бий болгох, ойлголт мэдлэгийг сайжруулах
Аюултай тохиолдол, зөрчил, онцгой байдлыг удирдах болон ХАБЭА-н гүйцэтгэлийг сайжруулах
Шалгуур
Бакалавр болон түүнээс дээш
ХАБЭА, уул уурхай, инженер, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ахуй болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, ХАБЭА-н мэргэшлийн сургалтад хамрагдсан байна.
ХАБЭА-н чиглэлээр мэргэшсэн, эрсдэлийн удирдлага, аудит, ослын судалгааны арга зүйн мэдлэгтэй байна;
Олон улсын ХАБЭА Сerfitificate IV in OHS болон NEBOSH/IOSH болон түүнтэй дүйцэх олон улсын мэргэшилтэй бол давуу тал болно.
ХАБЭА-н чиглэлээр 10 ба түүнээс дээш жил, үүнээс уул уурхай, баяжуулах үйлдвэр, хүнд үйлдвэрлэл эсхүл түүнтэй адилтгах өндөр эрсдэлтэй үйлдвэрлэлийн орчинд 7-оос доошгүй жил, удирдах түвшинд 30-аас дээш хүнтэй багийг 5-аас доошгүй жил удирдан ажилласан удирдах шатны ажил хийж байсан туршлагатай байна.
- Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, осолд дөхсөн тохиолдлыг судлан бүртгэх, шалтгаан нөхцөлийг тогтоох, үндсэн шалтгааны шинжилгээ хийх чадвартай байх
- Ажлын байрны аюул, эрсдэлийг тодорхойлох, эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх чадвартай байх.
- ХАБЭА-н удирдлагын тогтолцоо, эрсдэлийн удирдлага, дотоод хяналт, аудитын талаар ахисан түвшний мэдлэгтэй байх.
- Ноцтой эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлж байсан туршлагатай байх
- ХАБЭА-н үзүүлэлт, статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийж, удирдлагын шийдвэр гаргалтад ашиглах тайлан, санал боловсруулах чадвартай байх.
- Компьютерийн хэрэглээний программууд, ялангуяа MS Word, Excel, PowerPoint, Power BI болон тайлан, дүн шинжилгээ боловсруулах хэрэгслийг ахисан түвшинд ашиглах чадвартай байх.
- Англи хэлний ахисан шатны буюу мэргэжлийн өндөр түвшиний мэдлэгтэй, албан харилцааг бичгээр болон амаар зохион байгуулах явуулах чадвартай, мэргэжлийн нэр томьёо, стандарт, техникийн баримт бичигтэй ажиллах чадвартай байх.
Нэмэлт мэдээлэл
Шууд удирдлага Хөдөлмөрийн аюулгүй байдлын газрын Захиралд ажлаа тайлагнана.
Багтаа дараах албан тушаалтнуудыг удирдлагаар хангаж, Уул уурхайд ХАБЭА тогтолцоо, соёлыг төлөвшүүлэх
• Хөдөлмөр хамгааллын ахлах мэргэжилтэн,
• Сургалтын ахлах мэргэжилтэн,
• ХАБЭА-н инженер
• Сургалтын мэргэжилтэн
• Онцгой байдлын мэргэжилтэн
• Их эмч
• Сувилагч
• Хөдөлмөрийн эрүүл ахуйч
• Гал сөнөөгч
• Галын машины жолооч
Ростероор Дорноговь аймгийн Мандах суманд байрлах Эрдэнэс Цагаан Суварга төсөлд ажиллана
Шаардлагатай ур чадвар
Багаар ажиллах
Хувийн сахилга бат
Дасан зохицох
Цагийн менежмент
Шаардлагатай хэлний мэдлэг
Англи хэл
Intermediate
Байгууллагын тухай
Давуу тал
Хувийн эрүүл мэндийн даатгал
Сэтгэл зүйн эрүүл мэндийн дэмжлэг
Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр
Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Байгууллагын эмч, сувилагч
Тэтгэврийн сангийн хуримтлал
Оюутны сургалтын төлбөрийн дэмжлэг
Жилийн эцсийн урамшуулал
Орон сууцны дэмжлэг
Цалинтай чөлөө
Цалинтай баярын амралт
Эцэг, эхийн чөлөө
Ажлын байрны сургалт
Дадлагажигчийн хөтөлбөр
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Ажил мэргэжлийн хөгжилд зориулагдсан төсөв
Мэргэжлийн гэрчилгээ авахад зориулагдсан дэмжлэг
Менторшип хөтөлбөр
Гадаад хэлний сургалтын дэмжлэг
Сонирхлын клуб
Өдрийн хоолны хөнгөлөлт
Тав тухтай ажлын орчин
Ажилтны автобус, унаа
Улирлын гүйцэтгэлийн урамшуулал
Фитнес, түүнтэй адилтгах дасгал хөдөлгөөний хөнгөлөлт
Групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт
