Албан тушаалын зорилт:
1. Хотын дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, батлуулах үйл ажиллагаанд оролцох, хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, дүн шинжилгээ хийх;
2.Хот төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах ажилд захиалагчийн хяналт тавих, эрх бүхий байгууллагаар хянуулах, зөвшөөрөл, батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах;
3.Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан хөгжлийн төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн уялдааг хангах, хэрэгжилтийн явц, үр дүнгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх;
4. Хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.
*Холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
-Хот төлөвлөлтийн Эдийн засагч;
-Хот ба бүс нутгийн төлөвлөлт
*Мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан туршлагатай байх
*Баг удирдаж байсан туршлагатай байх
*Мэргэжлийн программуудыг чөлөөтэй ашигладаг байх.
*Гадаад хэлний мэдлэгтэй байх
*Албан бичиг боловсруулах чадвартай байх
Төрийн байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно.