Хольцын Үйлдвэрийн Дарга (Asphalt Plant Manager)
Улирлаар
4,500,000₮ - 5,000,000₮
Гүйцэтгэх үүрэг
1. Өдөр/ээлжийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө боловсруулж, хольцын нөөц, орц, бүтээмжийг барилгын ажлын хэрэгцээтэй уялдуулан удирдах.
2. Хоёр ээлжийн орон тоо, хуваарь, ээлж солилцооны зохион байгуулалтыг батлан хэрэгжүүлэх.
3. Битум, эрдэс материал (элс, хайрга, эрдэс нунтаг)-ын нөөц, нийлүүлэлтийг урьдчилан төлөвлөж, тасалдалгүй хангах.
4. Хольцын жор (mix design)-ыг лабораторитой хамтран батлуулж, үйлдвэрлэлд мөрдүүлэх; чанарын хазайлт гарвал шийдвэр гаргах.
5. Тоног төхөөрөмжийн урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний хуваарийг батлан, гүйцэтгэлийг хянах.
6. ХАБЭА, байгаль орчны шаардлагыг үйлдвэрийн хэмжээнд хэрэгжүүлж, эрсдэлийн үнэлгээг батлах.
7. Үйлдвэрлэлийн болон материалын тайланг өдөр бүр нэгтгэж, дээд удирдлагад тайлагнах.
8. Захиалагч, хяналтын байгууллага, тээвэр, нийлүүлэгчтэй харилцах гадаад зохицуулалтыг хариуцах.
Шалгуур
• Барилга, зам гүүр, механик, инженерийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй.
• ХАБЭА-н сургалт, барилгын ажлын удирдлагын гэрчилгээтэй бол давуу тал.
• Асфальт/барилгын үйлдвэрлэлд 5-аас доошгүй жил, үүнээс 2-оос доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан.
• Үйлдвэрлэлийн төлөвлөлт, багийн удирдлага, MNS замын стандарт, хольцын жор, тайлан бэлтгэх, компьютерийн хэрэглээ.
• Шийдвэр гаргах чадвартай, хариуцлагатай, дарамт даах чадвартай, харилцааны өндөр ур чадвартай.
Шаардлагатай ур чадвар
Цагийн менежмент
Microsoft PowerPoint
Ажлын байрны аюулгүй байдлын мэдлэг
Хабэа Хууль, Дүрэм Мэдлэг
Байгууллагын тухай

“Сэкер Ресорсус Монголиа ХХК”
Барилга, үл хөдлөх хөрөнгө · 4 дагагч · 11-50 employees · Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
Давуу тал
Өдрийн хоолны хөнгөлөлт