• Премиум зэрэглэлийн зочид буудал, ресторан, лоунж, баар, клубүүдийн зах зээлийг судалж, боломжит харилцагчдыг тодорхойлох.
• Шинэ харилцагчтай уулзалт зохион байгуулж, компанийн бүтээгдэхүүн, брэнд болон хамтын ажиллагааг өргөжүүлэх
• Харилцагчийн хэрэгцээ, үйлчлүүлэгчдийн онцлогт тохирсон бүтээгдэхүүн, хамтын ажиллагааны санал боловсруулах, хэлэлцээр хийх, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, шинэ харилцагчийг идэвхтэй хамтын ажиллагаанд оруулах.
• Борлуулалт нэмэгдүүлэх боломжийг тодорхойлж, бүтээгдэхүүний сонголт болон захиалгыг өсгөх санал хэрэгжүүлэх.
• Бүтээгдэхүүнийг харилцагчийн цэс, ундааны жагсаалтад байршуулах талаар хамтран ажиллах.
• Харилцагч байгууллагуудтай хамтран брэндийн идэвхжүүлэлт, бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээ, тусгай хөтөлбөр зохион байгуулах.
• Харилцагчийн үйлчилгээний ажилтнуудад бүтээгдэхүүний онцлог, хэрэглэх болон санал болгох арга барилын талаар мэдээлэл, сургалт өгөх ажлыг зохион байгуулах.
• Маркетинг болон борлуулалтын багтай хамтран төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилт, үр дүнг үнэлэх.
• Зах зээлийн чиг хандлага, идэвхжүүлэлт болон шинэ боломжийн талаар мэдээлэл цуглуулж, санал боловсруулах.
• Шаардлагатай үед оройн цагаар харилцагч байгууллагад ажиллах, арга хэмжээ болон уулзалтад оролцох.
• Борлуулалт, маркетинг, бизнесийн удирдлага, зочлох үйлчилгээ болон холбогдох чиглэлээр мэдлэг, боловсролтой.
• Борлуулалт, бизнес хөгжүүлэлт, маркетинг, HoReCa эсвэл зочлох үйлчилгээний салбарт ажиллаж байсан туршлагатай.
• Премиум зэрэглэлийн ресторан, баар, лоунж болон зочлох үйлчилгээний газрын орчин, үйлчилгээний онцлогийг мэддэг, сонирхдог.
• HoReCa салбарын байгууллагуудтай ажиллаж байсан, эсвэл тухайн салбарт харилцааны сүлжээтэй ихтэй байх.
• Борлуулалт хийх, хэлэлцээр өрнүүлэх, урт хугацааны харилцаа хөгжүүлэх чадвартай.
• Маркетингийн идэвхжүүлэлт, арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах мэдлэгтэй.
• Хатуу дарс болон бусад согтууруулах ундааны бүтээгдэхүүний онцлог, хэрэглээний соёлын талаар мэдлэгтэй, энэ чиглэлээр суралцах сонирхолтой.
• Англи хэлний дунджаас дээш түвшний мэдлэгтэй, бусад гадаад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.
• Мэдээлэл цуглуулах, борлуулалтын үр дүнд дүн шинжилгээ хийх, тайлан танилцуулах чадвартай.
• HoReCa салбар, брэнд, бүтээгдэхүүн болон харилцагчтай ажиллахад дуртай, идэвх санаачилгатай.
• Харилцааны соёлтой, өөрийгөө болон компанийг мэргэжлийн түвшинд төлөөлөх чадвартай.
• Зорилго, үр дүнд чиглэн бие даан ажиллах чадвартай.
• Уян хатан, зохион байгуулалт сайтай, хариуцлагатай.
• Олон улсын нэр хүндтэй брэндүүдтэй ажиллах.
• Премиум зэрэглэлийн байгууллагуудтай хамтын ажиллагаа хөгжүүлэх.
• Борлуулалт, маркетинг болон бизнес хөгжүүлэлтийн ур чадвараа ахиулах.
• Өөрийн санаачилга, бүтээлч шийдлийг хэрэгжүүлж, бодит үр дүнд хүрэх.