Хөрөнгийн Менежмент, Ашиглалтын Компанийн Гүйцэтгэх Захирал

Бүтэн цагийн

4,000,000₮ - 4,500,000₮

Улаанбаатар хот2 CV илгээсэн8 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Компанийн өдөр тутмын үйл ажиллагаа, хөрөнгийн ашиглалт, менежментийг нэгдсэн удирдлагаар хангах; • Хөрөнгийн ашиглалт, түрээс, үйлчилгээний орлого болон зардлыг төлөвлөн, үр ашгийг нэмэгдүүлэх; • Объектын ашиглалт, засвар үйлчилгээ, инженерийн болон үйлчилгээний хэвийн ажиллагааг зохион байгуулах; • Харьяа ажилтнуудын ажлыг төлөвлөх, чиглүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих, үнэлэх; • Харилцагч, түрээслэгч, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай харилцаа, гэрээний хэрэгжилтийг зохицуулах; • Компанийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв, тайланг боловсруулж, удирдлагад танилцуулах; • Үйл ажиллагааны стандарт, дотоод журам, үйлчилгээний чанарыг сайжруулах, эрсдэлийг бууруулах; • Хөрөнгийн үнэ цэнэ, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх шинэ санал, шийдэл хэрэгжүүлэх.

Шалгуур

• Бизнесийн удирдлага, үл хөдлөх хөрөнгө, санхүү, инженерчлэл болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш боловсролтой; • Удирдах албан тушаалд 3-аас дээш жил ажилласан туршлагатай; • Үл хөдлөх хөрөнгө, барилга, ашиглалт, хөрөнгийн менежментийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал; • Санхүү, төсөв, гэрээ болон үйл ажиллагааны төлөвлөлтийн мэдлэгтэй; • Баг удирдах, зохион байгуулах, шийдвэр гаргах чадвартай; • Харилцаа, манлайлал болон асуудал шийдвэрлэх ур чадвар сайтай; • MS Office болон шаардлагатай программ хангамжийг ашиглах чадвартай.

Шаардлагатай ур чадвар

Багаар ажиллах
Хувийн сахилга бат
Цагийн менежмент

Байгууллагын тухай

Давуу тал

Хувийн эрүүл мэндийн даатгал
Ашгийн хуваарилалт
Орон сууцны дэмжлэг
Гар утасны төлбөр
Уян хатан цагийн хуваарь
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Сарын гүйцэтгэлийн урамшуулал