Бүх ажлын зар
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг|
1 цагийн өмнө
ХАБЭА менежер
Ээлжийн ажилОффис
5,500,000₮ - 6,000,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Компанийн ХАБЭА-н бодлого, стратеги, дүрэм, журам, стандартыг боловсруулах, хэрэгжилтийг удирдан зохион байгуулах.
• Уурхайн үйл ажиллагаатай холбоотой эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, бууруулах арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх.
• Уурхайн талбайд ХАБЭА-н шаардлага, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих.
• ХАБЭА-н ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, гүйцэтгэлийг үнэлэх.
• Үйлдвэрлэлийн осол, осолд дөхсөн тохиолдол, зөрчлийг судлан шинжилж, дахин гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах.
• Аюулгүй ажиллагааны сургалт, зааварчилгаа, дотоод аудит, хяналт шалгалтыг зохион байгуулах.
• Удирдлагад ХАБЭА-н гүйцэтгэл, эрсдэл, зөрчил болон сайжруулалтын талаар тогтмол тайлагнах.
• Онцгой байдал, аваар ослын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх.
• Холбогдох төрийн байгууллага, гэрээт гүйцэтгэгч болон бусад талуудтай хамтран ажиллах.
Шалгуур
• ХАБЭА, инженерчлэл, уул уурхай болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш боловсролтой.
• ХАБЭА-н чиглэлээр 5 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай.
• Уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай.
• ХАБЭА-н холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын мэдлэгтэй.
• Эрсдэлийн үнэлгээ хийх, ослын шалтгаан тогтоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ боловсруулах чадвартай.
• Баг удирдах, ажилтнуудад нөлөөлөх, асуудлыг шийдвэрлэх ур чадвартай.
• Тайлан, төлөвлөгөө, журам боловсруулах, компьютерын хэрэглээний программ дээр ажиллах чадвартай.
• Орон нутагт ростероор ажиллах боломжтой.
• Уул уурхайн томоохон төсөл, ил уурхай болон хүнд машин механизмын үйл ажиллагаанд ажиллаж байсан.
• ХАБЭА-н удирдлагын тогтолцоо нэвтрүүлж, сайжруулж байсан туршлагатай.
• ISO 45001, ISO 14001 стандартын талаар мэдлэгтэй.
• ХАБЭА-н баг удирдаж, гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг сайжруулж байсан туршлагатай.
Нэмэлт мэдээлэл
Шаардлагатай ур чадвар
Манлайлал ба удирдлага
Зохион байгуулах ур чадвар
Хариуцлагатай
Компьютерын хэрэглээ
ХАБЭА менежмент
Осол, зөрчлийн судалгаа, тайлагнал
Төлөвлөлт
Аюулгүй ажиллагаа ба стандартууд
Сургалт, зааварчилгаа
Байгууллагын тухай

“Сэкер Ресорсус Монголиа ХХК”
Барилга, үл хөдлөх хөрөнгө · 7 дагагч · 11-50 employees · Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
Давуу тал
Өдрийн хоолны хөнгөлөлт