Бүх ажлын зар

ХАБЭА-н ажилтан

Ээлжийн ажилХолимог

4,000,000₮ - 4,000,000₮

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг1 цагийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

Гүйцэтгэх үндсэн үүрэг • ХАБЭА-н хууль тогтоомж, дотоод журмын хэрэгжилтэд өдөр тутмын хяналт тавих, эрсдэлийн үнэлгээ хийх, зөрчлийг арилгуулах. • Ажилтны ХАБЭА-н сургалт (анхан шатны, давтан, ажлын байрны), зааварчилгааг зохион байгуулж, бүртгэл хөтлөх; монгол, хятад ажилтанд хос хэлээр зааварчилгаа өгөх ажлыг зохицуулах. • Хувийн хамгаалах хэрэгсэл (ХХХ)-ийн нийлүүлэлт, хэрэглээ, солилтын хуваарийг хянах. • XRT ялгах төхөөрөмжийн рентген туяаны аюулгүй байдал — Цөмийн энергийн газрын шаардлага, дозиметрийн хяналт, хамгаалалтын бүс, тэмдэглэгээг мөрдүүлэх. • Ковш, ачааны машин, бутлуур, туузан дамжуурга, цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны шалгалт, lockout/tagout горимыг мөрдүүлэх. • Осол, аваарын ойролцоо тохиолдлыг бүртгэх, судлах, тайлагнах; эрсдлийн бүртгэлийг шинэчлэх. • Гал унтраах хэрэгсэл, анхны тусламжийн багц, аваарын гарц, тоосны хяналтын төлөв байдлыг шалгах, аваарын дадлага сургуулилт зохион байгуулах. • Байгаль орчны менежментийн төлөвлөгөө (ISO 14001) — хог хаягдал, тоос, шуугианы хяналтын бүртгэл хөтлөх. • Мэргэжлийн хяналтын байгууллага, орон нутгийн холбогдох газруудтай ХАБЭА-н асуудлаар харилцах, шалгалтад бэлтгэх. • Сар бүрийн ХАБЭА-н тайланг удирдлагад хүргүүлэх.

Шалгуур

Боловсрол: Уул уурхай, ХАБЭА, байгаль орчин, инженерийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш Мэргэшил: ХАБЭА-н ажилтны мэргэшүүлэх сургалтад хамрагдсан, хүчинтэй гэрчилгээтэй (заавал) Туршлага: Уул уурхай, баяжуулах үйлдвэр эсвэл үйлдвэрлэлийн салбарт ХАБЭА-н чиглэлээр 2+ жил

Нэмэлт мэдээлэл

Стелла Солюшин ХХК нь Монгол Улсад анх удаа X-Ray (XRT) технологи болон хиймэл оюун ухааны алгоритмд суурилсан жоншны хуурай баяжуулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Даланжаргалан суманд барьж, ашиглалтад оруулсан уул уурхайн боловсруулалтын компани юм. Манай үйлдвэр жилд 300,000 тонн (сард 22,500–30,000 тонн) хүдэр баяжуулах хүчин чадалтай. XRT хүдэр ялгах систем нь рентген туяагаар хүдрийн дотоод бүтцийг илрүүлж, даралтат агаарын буугаар 99% хүртэлх нарийвчлалтайгаар ялгадаг. Баяжуулалтын процесс ус ашиглахгүй, бүрэн хуурай, автоматжсан тул байгаль орчинд ээлтэй, ашиглалтын зардал багатай.