• Худалдааны төвийн өдөр тутмын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хариуцан ажиллах.
• Түрээсийн талбайн ашиглалт, дүүргэлт, түрээсийн орлого, авлага болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, орлогыг нэмэгдүүлэх, ашигт ажиллагааг сайжруулах арга хэмжээ хэрэгжүүлэх.
• Худалдааны төвийн үйлчилгээний стандарт, чанар, үйлчлүүлэгч болон түрээслэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, санал хүсэлт, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах.
• Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ, хөдөлмөрийн аюулгүй байдал, галын аюулгүй ажиллагааг холбогдох мэргэжлийн нэгж, инженер техникийн ажилтнуудтай хамтран зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих.
• Худалдааны төвийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв боловсруулах, орлого, зардал, санхүүгийн гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, зардлыг оновчтой удирдах, үр ашгийг нэмэгдүүлэх санал, шийдэл боловсруулах.
• Үйл ажиллагааны KPI, орлого, ашиглалт, үйлчилгээний чанарын үзүүлэлтүүдийн хэрэгжилтийг хянаж, үр дүнг удирдлагад тогтмол тайлагнах.
• Худалдааны төвийн үйл ажиллагаанд оролцогч ажилтнууд болон хамтран ажиллагч нэгжүүдийн ажлын уялдаа холбоог хангаж, гүйцэтгэл, сахилга хариуцлагыг сайжруулах.
• Бизнесийн удирдлага, менежмент, худалдаа, үйлчилгээний чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролтой
• Худалдааны төв, үл хөдлөх хөрөнгийн менежмент, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр ажилласан туршлагатай
• Төсөв, санхүүгийн төлөвлөгөө боловсруулах, орлого, зардал, ашигт ажиллагаанд дүн шинжилгээ хийж, үндэслэлтэй дүгнэлт, санал боловсруулах чадвартай
• Барилга байгууламжийн ашиглалт, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааны талаар суурь мэдлэгтэй, инженер техникийн ажилтнуудын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах чадвартай
• Баг удирдан зохион байгуулах, төлөвлөх, хяналт тавих чадвартай /Удирдлагын түвшинд 5+ жил бол давуу тал болно/
• Түрээсийн харилцаа, гэрээний хэрэгжилт, орлогын удирдлагын талаар мэдлэгтэй
• Асуудлыг шуурхай шийдвэрлэх, хэлэлцээр хийх чадвартай