• Байгууллагын хүний нөөцийн бодлого, төлөвлөгөө, дүрэм журмыг боловсруулах, хэрэгжүүлэх, сайжруулах.
• Хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлж, ажилтны бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, ажилд авах үйл ажиллагааг зохион байгуулах.
• Ажилтны хөдөлмөрийн гэрээ, тушаал шийдвэр, хувийн хэрэг болон хүний нөөцийн бүртгэл, мэдээллийг хөтлөх.
• Шинээр ажилд орсон ажилтны чиглүүлэх болон дасан зохицох хөтөлбөрийг хэрэгжүүлэх.
• Ажилтнуудын ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, урамшуулал, идэвхжүүлэлтийн тогтолцоог боловсруулж хэрэгжүүлэх.
• Ажилтнуудын сургалт, хөгжил, карьер төлөвлөлтийг зохион байгуулах.
• Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих.
• Ажилтнуудын сэтгэл ханамж, байгууллагын соёлыг сайжруулах үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлэх.
• Ажилтны шилжилт хөдөлгөөн, ажлаас гарах үйл явцыг зохион байгуулж, шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийх.
• Хүний нөөцийн тайлан, судалгаа, статистик мэдээллийг гаргаж, удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах.
• Хүний нөөцийн менежмент, бизнесийн удирдлага болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
• Хүний нөөцийн чиглэлээр 3-аас дээш жилийн ажлын туршлагатай.
• Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй.
• Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн мэдлэгтэй.
• Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, хөдөлмөрийн харилцаа, гүйцэтгэлийн үнэлгээний чиглэлээр ажиллах чадвартай.
• Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн, тайлан мэдээ боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай.
• Харилцааны өндөр ур чадвартай, багаар ажиллах, зохион байгуулах, манлайлах чадвартай.
• Хариуцлагатай, идэвх санаачилгатай, нууц хадгалах ёс зүйтэй.