Гүйцэтгэх үндсэн үүрэг:
• Компанийн хүний нөөцийн бодлого, төлөвлөгөө, үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
• Шинэ ажилтны сонгон шалгаруулалт, ярилцлага, ажилд авах үйл явцыг зохион байгуулах;
• Шинээр ажилд орсон ажилтны чиглүүлэх сургалт, дасан зохицох үйл явцыг хариуцах;
• Ажилтнуудын хөдөлмөрийн гэрээ, тушаал, хувийн хэрэг болон бусад холбогдох баримт бичгийг боловсруулах, бүрдүүлэх;
• Ажилтнуудын цаг ашиглалт, ирц, чөлөө, амралт болон хөдөлмөрийн сахилга батыг хянах;
• Ажилтнуудын ажлын гүйцэтгэл, бүтээмжийн үнэлгээний үйл явцыг зохион байгуулах;
• Байгууллагын дотоод харилцаа, уур амьсгал, байгууллагын соёлыг хөгжүүлэх;
• Ажилтнуудын санал хүсэлт, тулгамдсан асуудлыг хүлээн авч шийдвэрлэх;
• Хүний нөөцийн тайлан, судалгаа, мэдээллийн санг хөтлөх;
• Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж болон холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг хангах.
Бид танд санал болгож байна:
• Өсөн дэвжиж буй олон улсын хүний нөөцийн салбарт ажиллах боломж;
• Мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, шинэ туршлага хуримтлуулах орчин;
• Найрсаг, эрч хүчтэй хамт олон;
• Өрсөлдөхүйц цалин, урамшууллын систем;
• Тогтвортой ажлын байр, карьерын өсөлтийн боломж.
Тавигдах шаардлага:
• Хүний нөөцийн менежмент, бизнесийн удирдлага, сэтгэл судлал болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Хүний нөөцийн чиглэлээр 3-аас дээш жилийн ажлын туршлагатай;
• Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн харилцааны талаар мэдлэгтэй;
• Албан бичиг, тушаал, гэрээ болон бусад баримт бичиг боловсруулах чадвартай;
• Харилцааны өндөр ур чадвартай, ёс зүйтэй, нууц хадгалах чадвартай;
• Зохион байгуулах, асуудал шийдвэрлэх, бие даан ажиллах чадвартай;
• Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай.
Давуу тал:
• Сонгон шалгаруулалт, хүний нөөцийн бүрдүүлэлт хийж байсан туршлагатай;
• Хөдөлмөрийн харилцаа, хүний нөөцийн баримт бичиг боловсруулах туршлагатай;
• Сургалт, байгууллагын хөгжил, гүйцэтгэлийн үнэлгээний чиглэлээр ажиллаж байсан;
• Англи эсвэл солонгос хэлний мэдлэгтэй.