Бүх ажлын зар
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг|
4 CV илгээсэн|
47 өдрийн өмнө|Хугацаа дууссан
Хүний нөөцийн мэргэжилтэн
Бүтэн цагийнОффис
4,500,000₮ - 5,000,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Хүний нөөцийн чиг үүргийн дагуу үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлж, хөгжүүлэх;
• Компанийн хэмжээнд мөрдөгдөх дүрэм журам, бодлого төлөвлөлтийг боловсруулж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
• Охин компанийн хүний нөөцийн үйл ажиллагааг хариуцах;
• Ажилтны сонгон шалгаруулалт, бүрдүүлэлтийг зохион байгуулах;
• Ажилтнуудын хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой асуудлаар зохицуулалтыг ханган ажиллах;
• Ажилтны хувийн хэрэг, хүний нөөцийн мэдээллийн санг хөтлөх;
• Хүний нөөцийн системийг удирдах;
• Хүний нөөцийн асуудлаар төв оффистой харилцах;
• Ажлын байрны тодорхойлолтын дагуу бусад ажил үүргүүдийг гүйцэтгэх;
Шалгуур
• Хүний нөөцийн менежментийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
• Хүний нөөцийн чиглэлээр 3-аас дээш жилийн ажлын туршлагатай;
• Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хууль эрхзүйн мэдлэгтэй;
• Баримт бичиг боловсруулах, албан хэрэг хөтлөх чадвартай;
• Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн;
• Шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх чадвартай;
• Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй /Хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно./
Нэмэлт мэдээлэл
Бид шаардлага хангасан ажил горилогчтой холбогдох болно.
Шаардлагатай ур чадвар
Дасан зохицох
Харилцааны чадвар
Ажилтнуудтай харилцах
Хүний нөөцийн удирдлага
Хөдөлмөрийн тухай хууль
