Бүх ажлын зар

Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн /уурхай/

Ээлжийн ажилОффис

5,000,000₮ - 5,500,000₮

Улаанбаатар хот43 минутын өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Хүний нөөцийн төлөвлөлт, авьяас татах бодлого, стратегийг нотолгоонд суурилан хэрэгжүүлж, байгууллагын хүний нөөцийн үнэ цэнийг нэмэгдүүлэх. • Хөдөлмөрийн харилцааны өдөр тутмын асуудал, ажилтны хүсэлт, чөлөөг холбогдох удирдлагатай хамтран шийдвэрлэж, мэргэжлийн зөвлөгөө өгөх. • Хүний нөөцийн баримт бичиг, тушаал, чөлөөний хуудас болон бусад материалыг боловсруулах, хянуулах, батлуулах, түгээх. • Хүний нөөцийн төсөл, хөтөлбөрийг төлөвлөх, хэрэгжүүлэх, үр дүнг тайлагнах. • ERP болон бусад системд хүний нөөцийн мэдээлэл, цагийн бүртгэл, өөрчлөлтийг үнэн зөв оруулж, шинэчлэх. • Хөдөлмөр эрхлэлт, сонгон шалгаруулалттай холбоотой харилцагч байгууллагуудтай хамтран ажиллаж, шаардлагатай мэдээллийг солилцох. • Ажилтантай холбоотой асуудлыг холбогдох удирдлагад шуурхай мэдээлж, шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх. • Хүний нөөцийн захиалгыг хүлээн авч, ажлын байр зарлах, анкет шалгаруулах, ярилцлага болон эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах. • Шинэ ажилтныг ажилд авах, компанийн журам, гэрээ, анхан шатны мэдээлэл, сургалттай танилцуулах; ажил эхлэхэд шаардлагатай бэлтгэлийг хангахад оролцох. • Ажилтнуудын сар бүрийн цагийн бүртгэлийг хянах, тодруулах, нэгтгэх. • Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, ажилтанд танилцуулж хувийн хэрэгт хадгалах. • Хүний нөөцийн мэдээлэл, баримт бичгийг компанийн дотоод сүлжээнд зохих журмын дагуу хадгалах. • Хүний нөөцийн үйл ажиллагааг сайжруулах санал гаргаж, даалгасан ажлыг чанартай гүйцэтгэн явц, үр дүнг тайлагнах. • Компанийн дотоод журам болон Монгол Улсын хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрийг мөрдөх. • Ажилтнуудад хамааралтай цаг үеийн мэдээллийг шуурхай хүргэх. • Хариуцсан эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглаж, ажлын байрны эмх цэгц, аюулгүй байдлыг хангах. • Ажлын цагийн бүртгэл болон түр эзгүй байхтай холбоотой журмыг мөрдөх.

Шалгуур

• Хүний нөөцийн менежмент болон эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй • Хүний нөөцийн чиглэлээр 3-аас дээш жил ажилласан • Холбогдох хуулийн мэдлэгтэй • Албан бичиг баримт боловсруулах ур чадвартай • Удирдан зохион байгуулах, • Өөрийгөө илэрхийлэх, хүн таних, итгэж үнэмшүүлэх чадвартай. • Зөв боловсон харилцаатай, хүлээцтэй ханддаг, харилцааны өндөр соёлтой

Нэмэлт мэдээлэл

14/14 ростероор ажиллах боломжтой байх

Шаардлагатай ур чадвар

Багаар ажиллах
Харилцааны чадвар
Хүний нөөцийн удирдлага
Хүний нөөцийн менежмент
Хөдөлмөрийн тухай хууль

Байгууллагын тухай

Давуу тал

Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Унааны хөнгөлөлт
Нийтийн тээврийн зардлын дэмжлэг
Өдрийн хоолны хөнгөлөлт
Компанийн бэлэг
Тав тухтай ажлын орчин
Амттан, уух зүйлс
Ажилд орох үеийн бэлэг
Албан хэрэглээний автомашин
Зогсоолын хангамж
Ажилтны автобус, унаа