• Компанийн стратегитай уялдсан хүний нөөцийн бодлого, жилийн төлөвлөгөө, төсвийг боловсруулж хэрэгжүүлэх
• Байгууллагын бүтэц, орон тоо, ажлын байрны чиг үүрэг, хариуцлагын уялдааг сайжруулах
• Шинэ болон одоогийн үйлдвэрийн ажиллах хүчний хэрэгцээ, ээлжийн зохион байгуулалт, хөдөлмөрийн бүтээмжийг удирдлагуудтай хамтран төлөвлөө
• Гүйцэтгэлийн үнэлгээ, KPI, цалин урамшууллын тогтолцоог хөгжүүлж, үр дүнтэй хэрэгжүүлэх
• Гол албан тушаалын бүрдүүлэлт, ажилтны тогтвор суурьшил, залгамж халааны бодлогыг хэрэгжүүлэх
• Алба, нэгжийн удирдлагуудын хүн удирдах чадвар, хариуцлага, гүйцэтгэлийг хөгжүүлэх
• Байгууллагын соёл, дотоод харилцаа, өөрчлөлтийн удирдлагыг дэмжих
• Хүний нөөцийн багийг удирдан хөгжүүлж, үйл явцыг стандартчилах, автоматжуулах
• Хүний нөөцийн үзүүлэлтүүдийг тоон мэдээлэлд үндэслэн шинжилж, удирдлагад шийдэл санал болгох
• Хүний нөөцийн менежмент, бизнесийн удирдлага эсвэл холбогдох чиглэлээр дээд боловсролтой.
• Хүний нөөцийн чиглэлээр 5-аас дээш жил, удирдах албан тушаалд 3-аас дээш жил ажилласан туршлагатай.
• Хүний нөөцийн бодлого, гүйцэтгэлийн үнэлгээ, цалин урамшуулал эсвэл бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлж, хэмжигдэхүйц үр дүн гаргасан.
• Баг удирдах, ажил хуваарилах, хэрэгжилтэд хяналт тавих чадвартай.
• Тоон мэдээлэл, төсөв, хөдөлмөрийн бүтээмжид үндэслэн шийдвэр гаргах чадвартай.
• Удирдлагын багтай хамтран ажиллах, өөрчлөлтийг манлайлах, шаардлага тавьж хэрэгжүүлэх чадвартай.
• Үйлдвэрлэл, олон ээлжтэй эсвэл олон ажилтантай байгууллагад ажилласан бол давуу тал болно.
Амжилтыг үнэлэх гол үр дүн: /Ажиллах хүчний төлөвлөгөөний хэрэгжилт, ажилтны тогтвор суурьшил, гол орон тооны бүрдүүлэлт, гүйцэтгэлийн үнэлгээний үр нөлөө, хөдөлмөрийн бүтээмж болон хүний нөөцийн бодлогын хэрэгжилт/
• Тав тухтай оффис
• Өдрийн хоол
• Уян хатан ажлын цаг
• Үндсэн цалин+Урамшуулал цалин
• Удаан жилийн нэмэгдэл
• CV болон өмнөх ажилдаа хэрэгжүүлсэн 2–3 гол өөрчлөлт, тэдгээрийн үр дүнг товч танилцуулан ирүүлнэ үү.