Компанийн сургалт, хөгжлийн бодлого, тогтолцоог боловсруулан хэрэгжүүлэх, бүх нэгжийн сургалтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, ажилтнуудын ур чадварын хөгжил, чадамжийн удирдлага болон аюулгүй ажиллагааны соёлыг бэхжүүлэх замаар Компанийн гүйцэтгэл, бүтээмжийг нэмэгдүүлэх.
• Сургалт, хөгжлийн стратеги, бодлого боловсруулж;
• Компанийн хэмжээн дэх сургалтын үйл ажиллагааг нэгтгэн удирдах;
• Компанийн аюулгүй ажиллагааг манлайлан ажиллах;
• Сургалтын үр нөлөөг хэмжиж, сайжруулах;
• Чадамжийн удирдлага ба сургалтын системийг хөгжүүлэх;
• Компанийн сургалт нарийн өөрт тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, удирдлага болон зохион байгуулалтаар хангаж ажлын явц болон үр дүнг удирдлагад тайлагнах.
Ажилтны боловсрол, ажлын туршлага:
• Холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
• Сургагч багшийн гэрчилгээтэй байх;
• Уул уурхайн салбарт тэр дундаа сургалт, хөгжлийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх;
• Баг удирдаж байсан туршлагатай байх;
• Уул уурхай, боловсруулах үйлдвэр, техникийн сургалт эсвэл ХАБ-ын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Ажилтны мэргэжлийн болон бусад ур чадвар:
• Сургалтын хэрэгцээ тодорхойлох, сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх болон үр нөлөөний үнэлгээ хийх чадвартай байх;
• Уурхай, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, технологийн талаар ахисан түвшний мэдлэгтэй байх;
• Чадамжийн удирдлага, насанд хүрэгчдийн сургалтын арга зүйн өндөр ур чадвартай байх;
• Аюулгүй ажиллагааны соёлыг манлайлах, эрсдэлийн талаар ойлголттой, ХАБ-ын шаардлагыг мөрдүүлэн ажиллах чадвартай байх;
• Компанийн хэмжээнд нийт ажилтнуудын дагаж мөрдөх дүрэм, журам, заавар, зааварчилгааны мэдлэгтэй мөрдүүлэн ажиллуулах чадвартай байх;
• Манлайлах, баг удирдах, төлөвлөн зохион байгуулах, тайлагнах болон асуудал шийдвэрлэх ур чадвар сайтай байх;
• Microsoft Office программ, сургалтын мэдээллийн систем болон тайлан шинжилгээний хэрэгслүүдийг ашиглах чадвартай байх;
• Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай, англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;
• Монгол Улсын жолооны B ангиллын хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх.
Тус ажлын байр нь уурхайн талбайд 5 хоног ажиллаж, 2 хоног амрах ажлын хуваариар ажиллана.
Бид зөвхөн ярилцлагын шатанд шалгарсан ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Бороогоулд ХХК-д ажилд орохыг хүссэн иргэн бүр нээлттэй ажлын байранд хүсэлтээ ирүүлэх боломжтой ба бид сонгон шалгаруулалтаа дотоод журмын дагуу ил тод, үнэнч шударгаар явуулж, эцсийн үр дүн багийн шийдвэрээр гардаг ба сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь үнэ төлбөргүй явагддаг болно.