Хүнсний Технологич

Бүтэн цагийн

4,000,000₮ - 4,500,000₮

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг19 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

Компанийн үндсэн үйл ажиллагааг хэвийн явуулахад кемпийн хоол үйлдвэрлэлийн технологийг нэг горим стандатраар хэрэгжүүлэх, технологийн картыг ичлэг, ккал-ыг тооцох, гал тогооны бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, эдийн засгийн ашигтай ажиллагааг хангаж, түүхий эд, материалын хангамж, нийлүүлэлтэд хяналт тавих замаар үйлчлүүлэгч нарын сэтгэл ханамжид нийцсэн, эрүүл чанартай хоол хүргэхэд төслийн Ерөнхий технологичийн ажлын байрны зорилго оршино. Ажлын байрны үндсэн чиг үүрэг: • Компанийн төслүүдийн хоол үйлдвэрлэлийн “Технологийн карт”-ны өөрчлөлт, шинэчлэлт, сайжруулалт хийх • Үйлчлүүлэгчдийн шаардлаганд нийцсэн амт, чанартай хоолоор үйлчлэх • Хоол үйлдвэрлэлийн бараа материалын хадгалалт, чанар, боловсруулалтад хяналт тавьж, хүнсний бараа бүтээгдэхүүний хаягдал, хоолны хаягдалд хяналт тавьж ажиллах • Чанарын менежментийн тогтолцооны стандартууд ИСО 9001, ИСО 22000, ХАБЭА-н шаардлагыг ханган ажиллах.

Шалгуур

• Хоол зүйч,хоолны технологичийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй • Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт 5-аас дээш жил ажилласан туршлагатай • Шим тэжээл, хоол үйлдвэрлэлийн холбогдох стандарт, зааварчилгааг мэддэг • Багийн хамт ажиллагаа, харилцааны өндөр ур чадвартай • ЧМТ 9001, ХАБМТ 22000 стандартуудын талаар мэдлэгтэй • Баримт бичиг боловсруулах чадвартай • Мэргэжлийн ёс зүйтэй байх • Мэдээлэл боловсруулах, анализ хийх чадвартай • Ажлын ачаалал даах чадвартай • Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай • Кемпүүдээр томилолтоор ажиллах боломжтой

Нэмэлт мэдээлэл

• Шаардлагатай тохиолдолд хөдөө орон нутагт томилолтоор ажиллах боломжтой байх • Өдрийн хоолтой • Гэнэтийн ослын даатгалтай

Шаардлагатай ур чадвар

Аналитик сэтгэлгээ
Харилцааны чадвар
Эмпати (Бусдыг ойлгох чадвар)
Шим тэжээлийн төлөвлөгөө гаргах
Хоолны дэглэм, идэх зуршлыг үнэлэх, судлах
Хүнсний шинжлэх ухаан
Хоол бэлтгэх
Эрүүл мэндийн дүрэм, журам

Байгууллагын тухай

Давуу тал

Гэнэтийн ослын даатгал
Өдрийн хоолны хөнгөлөлт
Тав тухтай ажлын орчин
Ажилд орох үеийн бэлэг
Ажилтны автобус, унаа