Гүйцэтгэх үүрэг
• Компанийн хэмжээнд байгуулагдах гэрээ, хэлцлийн төслийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, хянах, эрсдэлийг тодорхойлох
• Компанийн холбогдох баримт бичиг, журам, заавар, тушаал шийдвэрийн хууль зүйн нийцлийг хангах
• Өдөр тутмын үйл ажиллагаанд хууль зүйн зөвлөгөө өгөх болон шаардлагатай асуудлаар хууль зүйн албан ёсны дүгнэлт гаргах
• Төрийн болон хууль хяналтын байгууллагад компанийн эрх ашиг, хууль ёсны сонирхлыг хамгаалан төлөөлж оролцох
• Ажлын байрны тодорхойлолтод заасан болон удирдлагаас өгсөн бусад холбогдох үүрэг даалгаврыг гүйцэтгэх
Шалгуур
• Эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
• Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл/гэрчилгээтэй байх
• Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
• Англи хэлний ахисан түвшний (Upper-Intermediate болон түүнээс дээш) мэдлэгтэй байх
• Хувийн зохион байгуулалт сайтай, мэргэжлийн ёс зүйг чандлан сахидаг байх
Нэмэлт мэдээлэл
• Шаардлатай тохиолдолд хөдөө орон нутагт томилолтоор ажиллах боломжтой байх
• Шүүхэд ажиллаж байсан бол давуу тал болно.
• Хятад хэлтэй бол давуу тал болно.
Шаардлагатай ур чадвар
Хууль, дүрэм журмын мэдлэг
Хууль, эрх зүйн баримт бичиг боловсруулах
Хууль, эрх зүйн баримт бичиг бэлтгэх
Хууль, эрх зүйн мэдлэг
Хууль, эрх зүйн судалгаа
Байгууллагын тухай
Давуу тал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Гар утасны төлбөр
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Сарын гүйцэтгэлийн урамшуулал
