Хуулийн Мэргэжилтэн 88083252

Бүтэн цагийн

4,000,000₮ - 4,500,000₮

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг2 CV илгээсэн11 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

Аж үйлдвэрийн нэгжийн бүх компанийн нэрийн өмнөөс эрх зүйн харилцаанд оролцоход мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх болон хууль эрх зүйн баримт бичгийн эхийг нь хариуцах, хууль тогтоомжтой асуудлаар оролцогч талуудын ойлголтыг нэгтгэх зэргээр компанийн хууль, эрх зүйн бүхий л асуудлыг хариуцна. • Компанийн дотоод эрх зүйн акт, бодлогын баримт бичгийг боловсруулах, шинэчлэх, тэдгээрт зөвлөх; • Эрсдэлийн удирдлага, хяналт шалгалтын асуудлаар эрх зүйн дэмжлэг үзүүлэх • Компанийн дотоод үйл ажиллагааг зохицуулахаар гаргах журам, заавар, тушаал бусад шийдвэрийн эхийг хариуцаж ажиллахдаа холбогдох хууль тогтоомжтой нийцүүлэн, бичлэгийн техник, хэл зүйн найруулгын болон үг үсгийн алдаагүй байх • Компанийн дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, заавар, журмуудын санг тодорхой хугацаанд нягтлаж байх, сангийн эрх зүйн актуудын хүчин төгөлдөр байдалд хяналт тавих, тэдгээрийн агуулга зохицуулалтуудыг судлах, хоорондын уялдаа холбоог сайжруулах, хүчингүй зохицуулалтыг нэмэх, хасах нөхцөлийг судлан тогтоох зэргээр хариуцаж ажиллах ; • Компанийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л хууль, тогтоомж дүрэм журмуудыг нэгтгэн компанийн эрх зүйн сангийн хөгжүүлэлтийг тогтмол хийх замаар санг бүрдүүлж ажиллах; • Сангийн баримт бичгүүд болон бусад тушаал шийдвэрийг баримт бичгийн стандартад нийцүүлэхийн тулд холбогдох бүхий л стандарт, нөхцөлүүдийг судлах түүнд нийцүүлэх замаар байгууллагын албан бичигт стандарт тогтоох; • Сангийн баримт бичгүүдийг удирдлагаас гаргасан шийдвэрийн үндсэн дээр нууцын зэрэглэл тогтоон, компанийн баримт бичгийн архив хадгалах журмын дагуу хадгалах; • Компанийн Тусгай зөвшөөрөл, БОННҮ зэрэг хуулийн нийцлийн хүрээнд шаардагдах баримт бичгүүдийг санд төвлөрүүлэх, хугацаа сунгуулах, шинээр хийлгэх зэрэг ажлуудыг хариуцах:

Шалгуур

• Хууль, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй • Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай (компанийн дотоод хуульч, уул уурхай, гэрээний эрх зүй, иргэний болон захиргааны эрх зүйн чиглэлээр ажилласан бол давуу тал болно) • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй • Оновчтой, шийдэлд төвлөрсөн байдлаар харилцах, илтгэж танилцуулах • Шинийг санаачлах, хүсэл эрмэлзэлтэй

Шаардлагатай ур чадвар

Харилцааны чадвар
Нухацтай сэтгэлгээ
Хэлэлцээр хийх
Хариуцлагатай
Үйлчлүүлэгчтэй харилцаа холбоо тогтоох
Гэрээний эрх зүй
Эрх зүйн зөвлөгөө өгөх
Хууль, эрх зүйн баримт бичиг боловсруулах
Хуулийн зөрчил, маргаан
Хууль, эрх зүйн мэдлэг
Шүүхэд нэхэмжлэл гаргах
Хууль, зохицуулалтын мэдлэг
Корпорацийн хууль

Шаардлагатай хэлний мэдлэг

Англи хэл
Intermediate

Байгууллагын тухай

Давуу тал

Хувийн эрүүл мэндийн даатгал
Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Унааны хөнгөлөлт
Жилийн эцсийн урамшуулал
Гар утасны төлбөр
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Шатахууны дэмжлэг
Цалинтай чөлөө
Цалинтай баярын амралт
Дотоод номын сан
Ажилтан санал болгосны урамшуулал (шинэ ажилтан санал болгосны шагнал)
Компанийн бэлэг
Тав тухтай ажлын орчин
Ажилд орох үеийн бэлэг
Албан хэрэглээний автомашин
Зогсоолын хангамж
Жилийн гүйцэтгэлийн урамшуулал
Групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт