Хуулийн Туслах Мэргэжилтэн

Бүтэн цагийн

4,000,000₮ - 4,500,000₮

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг8 CV илгээсэн21 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Гэрээний бүртгэл, цахим мэдээллийн санг хариуцан хөтлөх • Хуулийн хэлтсийн албан хэрэг хөтлөлт, тайлан мэдээ, дотоод ажлыг хариуцах • Хууль тогтоомж, эрх зүйн орчны судалгаа хийх, мэдээлэл бэлтгэх • Компанийн дүрэм, журам боловсруулах, шинэчлэх ажилд оролцох • Эрх бүхий байгууллагаас лиценз, зөвшөөрлийг авах, бүртгэл хийлгэхэд шаардлагатай баримт бичиг, мэдээллийг бүрдүүлэх • Дотоод хяналт, шалгалтын ажилд туслах • Гэрээ, дүрэм журам, албан бичиг, Компанийн үйл ажиллагаанд холбогдох бусад баримт бичгийг монгол-англи, англи-монгол хэлэнд орчуулах • Орчуулгын чанар, нэр томьёоны нэгдмэл байдлыг хангах, дотоод сан хөтлөх • Хуулийн хэлтсийн ажил, үүргийн хүрээнд Хууль зүйн асуудал хариуцсан захирлаас тухай бүр өгсөн ажил, үүргийг гүйцэтгэх

Шалгуур

• Эрх зүй, бизнесийн удирдлага, гадаад хэл, олон улсын харилцааны чиглэлээр бакалаврын зэрэгтэй • Англи хэлний бичгийн өндөр чадвартай • Нийгэм, эдийн засаг, эрх зүйн орчны талаар судалгаа, шинжилгээ хийх, анализ хийх чадвартай • Албан бичиг хэрэг хөтлөлтийн мэдлэгтэй байх • Мэргэжлээрээ 2-с доошгүй жил ажилласан байх • Ажил гүйцэтгэхэд шаардлагатай компьютерын хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн

Нэмэлт мэдээлэл

Зөв хандлагатай, чадварлаг мэргэжилтэн та бүхнийг : • Aжлын байрны таатай орчин • Гэр бүлийн гишүүдийн хувийн эрүүл мэндийн даатгал • Ажилчдын унаа, өдрийн хоол • Ажлын цагийн хуваарь: Даваа-Баасан 07:30-16:00 Трансвест Монголиа ХХК-д ажил горилох хүсэлт гаргасан таньд баярлалаа. Бид зөвхөн дараагийн шатны шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Шаардлагатай ур чадвар

Гэрээний эрх зүй
Бичиг баримт боловсруулах
Хуулийн зөрчил, маргаан
Хууль, эрх зүйн мэдлэг
Орчуулга хийх чадвар

Шаардлагатай хэлний мэдлэг

Англи хэл
Intermediate

Байгууллагын тухай

Давуу тал

Хувийн эрүүл мэндийн даатгал
Сэтгэл зүйн эрүүл мэндийн дэмжлэг
Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр
Жилийн эцсийн урамшуулал
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Цалинтай чөлөө
Менторшип хөтөлбөр
Гадаад хэлний сургалтын дэмжлэг
Сонирхлын клуб
Өдрийн хоолны хөнгөлөлт
Ажилтан санал болгосны урамшуулал (шинэ ажилтан санал болгосны шагнал)
Компанийн бэлэг
Тав тухтай ажлын орчин
Ажилд орох үеийн бэлэг
Зогсоолын хангамж
Ажилтны автобус, унаа