Гүйцэтгэх үндсэн үүрэг:
• Захиалагчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн орчин үеийн интерьер дизайны зураг төсөл, 3D рендер боловсруулах;
• Ажлын зураг, хэмжилт, материалын түүвэр болон төсөв тооцооллыг гаргах;
• Төслийн явц, гүйцэтгэлд зохиогчийн хяналт тавьж, холбогдох баг хамт олонтой уялдаа холбоотой ажиллах;
• Захиалагчдад мэргэжлийн зөвлөгөө өгч, шинэлэг шийдэл санал болгох.
Ажлын байранд тавигдах шаардлага:
• Интерьер дизайн, архитектур болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Салбартаа ажилласан бодит туршлагатай (боловсруулсан төсөл, портфолиотой байх);
• AutoCAD, 3ds Max (Corona/V-Ray), SketchUp, Photoshop зэрэг мэргэжлийн программууд дээр чөлөөтэй ажилладаг;
• Материалын мэдлэг сайтай, орон зайн мэдрэмж, бүтээлч сэтгэлгээ өндөр;
• Харилцааны соёлтой, багаар ажиллах болон цаг төлөвлөлтийн ур чадвартай.
Бидний санал болгох нөхцөл:
• Өрсөлдөхүйц үндсэн цалин;
• Борлуулалтын болон төслийн гүйцэтгэлийн өндөр урамшуулал;
• Найрсаг, эрч хүчтэй, мэргэжлийн хамт олон;
• Тав тухтай ажлын орчин, өсөж дэвших боломж.