Хөрөнгө оруулалтын шинжээч

Бүтэн цагийн

4,000,000₮ - 4,500,000₮

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг1 CV илгээсэн4 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Төслүүдийн санхүүгийн загвар (DCF, NPV, IRR, эргэн төлөгдөх хугацаа)-ыг боловсруулж, тогтмол шинэчлэх; • Зах зээл, салбарын мэдээлэл, харьцуулах компани болон жишиг үзүүлэлтүүдийг цуглуулж боловсруулах; • Мэдрэмжийн (sensitivity) болон хувилбарын (scenario) шинжилгээ хийж, үр дүнг баримтжуулах; • Төслийн бичиг баримт, ТЭЗҮ боловсруулахад багийн гишүүдтэй хамтран ажиллах; • Төслүүдийг нэгтгэн, багцын хяналтын самбар (dashboard) болон харьцуулалтуудыг бэлтгэх; • Хөрөнгө оруулалтын санал, танилцуулга, мэдээллийн сан (data room)-ийн материалуудыг бэлтгэх; • Хөрөнгө оруулалтын хуваарилалт, зарцуулалтын тооцоолол бэлтгэх, хяналт, эрсдэлийн үнэлгээг хийх, дүгнэлт гаргах, холбогдох талуудад тайлагнахад хамтран ажиллах; • M&A буюу төсөл, компанийн худалдан авалт, нэгтгэлтэй холбоотой магадлан шинжилгээ (Due Diligence), бизнесийн үнэлгээ гаргах, холбогдох тооцоолол, дүн шинжилгээг бэлтгэн танилцуулах; • Төслүүдийн суурь таамаглалыг хооронд нь тулган шалгаж, алдаа зөрүүг илрүүлэх, сайжруулах; • Санхүүгийн тайлан, тооцоонд дүн шинжилгээ хийх;

Шалгуур

Боловсрол • Санхүү, эдийн засаг чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй. Ажлын туршлага • Хөрөнгө оруулалт, санхүүгийн шинжилгээ, аудит, банк санхүү эсвэл холбогдох салбарт 1–3 жил ажилласан туршлагатай. • Санхүүгийн загварчлалын туршлагатай бол давуу тал болно. Мэдлэг, ур чадвар • Excel-ийн ахисан түвшний мэдлэгтэй, санхүүгийн загварчлалын ур чадвартай. • Санхүүгийн тайлан унших, шинжлэх суурь мэдлэгтэй. • DCF, NPV, IRR зэрэг үнэлгээний аргачлалын ойлголттой. • Мэдээлэл цуглуулж, боловсруулж, дүгнэх, тайлагнах чадвартай. • Санхүүгийн нэр томьёо, эх сурвалжтай ажиллах хэмжээний англи хэлний мэдлэгтэй. Хувийн ур чадвар • Нарийн детальд анхраардаг, анхаарал төвлөрөл сайтай. • Цаг баримталдаг, хувийн зохион байгуулалт сайтай. • Баг хамт олонтой хамтран ажиллах чадвартай. • Сурах эрмэлзэлтэй, идэвх санаачлагатай. • Хийсэн ажлынхаа үр дүнг тайлагнах чадвартай. Давуу тал болох чадвар • CFA болон холбогдох мэргэшлийн хөтөлбөрт хамрагдсан байдал • Эрчим хүч, технологи, энтертайнмэнт, хөдөө аж ахуй зэрэг тодорхой салбарын мэдлэг, туршлага.

Шаардлагатай ур чадвар

Хөрөнгө оруулалтын шинжилгээ
Хөрөнгө оруулалтын удирдлага
Хөрөнгө оруулалтын стратеги боловсруулах
Хөрөнгө оруулалт
Хөрөнгө оруулалтын өгөөжийн шинжилгээ

Байгууллагын тухай

Давуу тал

Хувийн эрүүл мэндийн даатгал
Сэтгэл зүйн эрүүл мэндийн дэмжлэг
Байгууллага доторх фитнесс заал
Унааны хөнгөлөлт
Өвчний чөлөө
Цалинтай баярын амралт
Уян хатан цагийн хуваарь
Ажил мэргэжлийн хөгжилд зориулагдсан төсөв
Өдрийн хоолны хөнгөлөлт
Компанийн бэлэг
Тав тухтай ажлын орчин
Амттан, уух зүйлс
Албан хэрэглээний автомашин
Зогсоолын хангамж
Жилийн гүйцэтгэлийн урамшуулал