• Төслүүдийн санхүүгийн загвар (DCF, NPV, IRR, эргэн төлөгдөх хугацаа)-ыг боловсруулж, тогтмол шинэчлэх;
• Зах зээл, салбарын мэдээлэл, харьцуулах компани болон жишиг үзүүлэлтүүдийг цуглуулж боловсруулах;
• Мэдрэмжийн (sensitivity) болон хувилбарын (scenario) шинжилгээ хийж, үр дүнг баримтжуулах;
• Төслийн бичиг баримт, ТЭЗҮ боловсруулахад багийн гишүүдтэй хамтран ажиллах;
• Төслүүдийг нэгтгэн, багцын хяналтын самбар (dashboard) болон харьцуулалтуудыг бэлтгэх;
• Хөрөнгө оруулалтын санал, танилцуулга, мэдээллийн сан (data room)-ийн материалуудыг бэлтгэх;
• Хөрөнгө оруулалтын хуваарилалт, зарцуулалтын тооцоолол бэлтгэх, хяналт, эрсдэлийн үнэлгээг хийх, дүгнэлт гаргах, холбогдох талуудад тайлагнахад хамтран ажиллах;
• M&A буюу төсөл, компанийн худалдан авалт, нэгтгэлтэй холбоотой магадлан шинжилгээ (Due Diligence), бизнесийн үнэлгээ гаргах, холбогдох тооцоолол, дүн шинжилгээг бэлтгэн танилцуулах;
• Төслүүдийн суурь таамаглалыг хооронд нь тулган шалгаж, алдаа зөрүүг илрүүлэх, сайжруулах;
• Санхүүгийн тайлан, тооцоонд дүн шинжилгээ хийх;
Боловсрол
• Санхүү, эдийн засаг чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй.
Ажлын туршлага
• Хөрөнгө оруулалт, санхүүгийн шинжилгээ, аудит, банк санхүү эсвэл холбогдох салбарт 1–3 жил ажилласан туршлагатай.
• Санхүүгийн загварчлалын туршлагатай бол давуу тал болно.
Мэдлэг, ур чадвар
• Excel-ийн ахисан түвшний мэдлэгтэй, санхүүгийн загварчлалын ур чадвартай.
• Санхүүгийн тайлан унших, шинжлэх суурь мэдлэгтэй.
• DCF, NPV, IRR зэрэг үнэлгээний аргачлалын ойлголттой.
• Мэдээлэл цуглуулж, боловсруулж, дүгнэх, тайлагнах чадвартай.
• Санхүүгийн нэр томьёо, эх сурвалжтай ажиллах хэмжээний англи хэлний мэдлэгтэй.
Хувийн ур чадвар
• Нарийн детальд анхраардаг, анхаарал төвлөрөл сайтай.
• Цаг баримталдаг, хувийн зохион байгуулалт сайтай.
• Баг хамт олонтой хамтран ажиллах чадвартай.
• Сурах эрмэлзэлтэй, идэвх санаачлагатай.
• Хийсэн ажлынхаа үр дүнг тайлагнах чадвартай.
Давуу тал болох чадвар
• CFA болон холбогдох мэргэшлийн хөтөлбөрт хамрагдсан байдал
• Эрчим хүч, технологи, энтертайнмэнт, хөдөө аж ахуй зэрэг тодорхой салбарын мэдлэг, туршлага.