Гүйцэтгэх үндсэн үүрэг:
• Харилцагчид мэдээлэл, зөвлөгөө өгөх, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох.
• Харилцагчийн асуулт, санал хүсэлт, гомдол болон асуудлыг шуурхай шийдвэрлэх.
• Харилцагчид техникийн дэмжлэг үзүүлэх, шаардлагатай тохиолдолд программыг онлайнаар суулгах, ашиглалтын заавар зөвлөгөө өгөх.
• Харилцагчийн асуудлыг ангилан бүртгэж, холбогдох багт шилжүүлэх, шийдвэрлэлтийг эцэслэн хянах.
• Харилцагчийн мэдээлэл, хүсэлт, харилцааны түүхийг системд бүртгэж, тайлагнах.
• Харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, тогтвортой эерэг харилцааг бий болгох.
• Бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг дэмжих, урамшуулал болон шинэ бүтээгдэхүүний мэдээллийг хүргэх.
• Харилцагчийн санал хүсэлтэд дүн шинжилгээ хийж, үйлчилгээний чанарыг сайжруулах санал санаачилга гаргах.
• Байгууллагын харилцагчийн үйлчилгээний стандарт, дотоод журам, холбогдох зааварчилгааг мөрдөж ажиллах.
Тавигдах шаардлага:
• Бакалавр болон түүнээс дээш боловсролтой.
• Customer Service, Account Manager, Sales, Call Center зэрэг чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно.
• Харилцааны өндөр ур чадвартай, эелдэг, зөв боловсон харилцдаг.
• Ачаалалтай үед тайван, зохион байгуулалттай ажиллах чадвартай.
• Компьютер, Microsoft Office болон дотоод системүүд дээр ажиллах чадвартай.
• Монгол хэлний зөв бичгийн болон найруулгын чадвар сайтай.
• Багаар ажиллах, бусад хэлтэстэй уялдаа холбоотой ажиллах чадвартай.