Бүх ажлын зар
Өмнөговь аймаг|
52 минутын өмнө
КЭМПИЙН ОРОН БАЙРНЫ ЗОХИЦУУЛАГЧ
Бүтэн цагийнОффис
4,000,000₮ - 4,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Ажилтнуудын орон байр, өрөө, орны хуваарилалтыг зохицуулж, холбогдох бүртгэл, мэдээллийг шинэчлэх.
Зочид болон тусгай зочдын байр, өрөөний хуваарилалтыг хийж, өрөөний бэлэн байдлыг хангах.
• Кэмпийн үйлчилгээний ахлах ажилтан болон багт өдөр тутмын захиргааны, бичиг хэргийн дэмжлэг үзүүлэх.
• Нийт байр ашиглалт, өрөөний төлөв, хүний тоо болон шаардлагатай бусад үзүүлэлтийн өдөр тутмын тайланг бэлтгэн холбогдох талуудад хүргэх.
• TAS болон холбогдох мэдээллийн системийг өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглаж, мэдээллийн үнэн зөв, тогтвортой байдлыг хангах.
• Ажилтны өрөөний жагсаалт, ажиллах хуваарийг тулган баталгаажуулж, зөвшөөрөгдсөн өөрчлөлт, шинэчлэлтийг хийх.
• Өрөөний засвар үйлчилгээ, тавилга солих, түлхүүр алдагдах болон байртай холбоотой хүсэлт, гомдлыг бүртгэж, шийдвэрлүүлэх ажлыг зохицуулах.
• Засвар үйлчилгээ болон үйл ажиллагааны шаардлагаар ажилтныг нүүлгэн шилжүүлэх үед түр байр, өрөөний бэлтгэл болон шилжилтийн явцыг зохион байгуулах.
• Үйл ажиллагааны доголдол, эрсдэл, давтан гарч буй асуудлыг тодорхойлж, шууд удирдлагад мэдээлэн шийдвэрлэлтийг хянах.
• Багийн тасралтгүй сайжруулалт, жижиг төслийг дэмжиж, шаардлагатай тохиолдолд зохион байгуулан хэрэгжүүлэх.
• Байгууллагын бодлого, журам, мэдээллийн нууцлал, ёс зүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлагыг мөрдөх.
• Албан тушаалын чиг үүрэгтэй холбоотой бусад ажлыг шууд удирдлагын өгсөн чиглэлийн дагуу гүйцэтгэх.
Шалгуур
• Аялал жуулчлал, зочид буудлын менежмент, бизнесийн удирдлага эсвэл захиргааны удирдлагын чиглэлээр их, дээд сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн байх.
• Мэргэжлээрээ 2-оос дээш жил ажилласан туршлагатай.
• Microsoft Word, Excel, өгөгдөл мэдээллийн сан болон тайлагналын системийг ажил хэрэгч түвшинд ашиглах чадвартай.
• Тоон мэдээлэл боловсруулах, бүртгэл хөтлөх, тайлан бэлтгэх өндөр чадвартай.
• TAS систем болон байрны зохицуулалтын бусад холбогдох программын мэдлэгтэй.
• Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай байх.
• Харилцааны соёлтой, хөрвөн ажиллах чадвартай байх.
• ХАБЭА-н суурь мэдлэгтэй.
Нэмэлт мэдээлэл
Ажлын байр: Улаанбаатар хот, Оюу Толгой ХХК-ийн Моннис оффис
Ажил, амралтын хуваарь: 5/2
Өдөрт ажиллах цаг: 8 цаг
Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 14-ны 13:00 цаг хүртэл.
Дэлгэрэнгүй мэдээлэллийг: 89119443 дугаараас авах боломжтой
Жич: Зөвхөн анкетын шатанд тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдоно.
Шаардлагатай ур чадвар
Багаар ажиллах
Нягт нямбай
Харилцааны чадвар
Шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх
Зохион байгуулах ур чадвар
Хариуцлагатай
Кэмпийн үйл ажиллагаа ба зохион байгуулалт
Компьютерын хэрэглээ
Зохицуулалт хийх
Уурхайн төлөвлөлт ба менежмент
Аюулгүй ажиллагаа ба стандартууд
Шаардлагатай хэлний мэдлэг
Англи хэл
Intermediate
Байгууллагын тухай
Давуу тал
Тав тухтай ажлын орчин
Ажилтны автобус, унаа
